Цасны баярт оролцох иргэдэд нэмэлт нийтийн тээврээр үйлчилнэ

Нийслэлчүүд энэ сарын 24-ний бямба гарагт Хандгайтын Янзага зусланд “Цасны баяр”-аа тэмдэглэнэ.

Цасны баярт нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид болон иргэд оролцох юм.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Тээврийн газраас “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, их багтаамжийн таван автобус 35 минутын зайтай иргэдэд үйлчлэхээр болжээ. Иргэдэд нэмэлтээр үйлчлэх том оврын автобус Тэнгис кино театрын автобусны зогсоолоос өглөөний 08:00-22:30 хүртэл үйлчлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. энэ цасны баярыг хүчээр биш сайн дурын үндсэн дээр зохиож байгаарай. элдэв баяр цуглаан хурлаа хүчээр сандал орон зайн бөглөөс маягаар айлгаж ичээж хийдгээ зогсоох хэрэгтэй. дуртай нь оролцож байвал үр ашиггүй зардал цаг эрс багасна.

    0 0 Хариу бичих