АНУ-д ажиллах Н-2 ангиллын визийн материалыг хүлээн авч эхэлнэ

 АНУ-ын Элчин сайдын яам ирэх сарын 1-нээс монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхлэхээ мэдэгдсэн. Үүний дагуу тус улсад ажиллах эрх бүхий Н-2 ангиллын визийн материалыг маргааш хүлээн авч эхэлнэ. АНУ-д Н-2 ангиллын визээр зочилж хөдөлмөр эрхлэх эрхтэй улс орнуудын жагсаалтад Монгол Улс шинээр нэмэгдсэн билээ.

Ингэснээр манай улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс болсон юм.  Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог.

H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд ажилчин авахад ашиглагддаг. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хаана бүртгүүлэх талаар мэдээлэл тавиач

    0 0 Хариу бичих
  2. БОЛООШДЭЭ

    0 0 Хариу бичих