Багануураас салхилах бодит АЮУЛ

Бидний санаанд оромгүй газраас ноцтой аюул заналхийлнэ гэж хэн санах билээ. Хамар дор орших Багануураас шинэ аюул гэтэж байна.

УЧИР ЮУН

БНХАУ-ын төрийн өмчит компаниуд Монгол Улсын нийт эрчим хүчний нийлүүлтийн болон суурьлагдсан хүчин чадлын 50 хувийг эзэмших, нийлүүлэх болж байгаа нь далд аюул, ноцтой хөнөөлийг даллаж байна. Засгийн газраас Багануурт Дулааны цахилгаан станц барих концессын шалгаруулалт явуулахад БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22-р товчоо”, “Пинггао групп”-ийн консорциум шалгарчээ. Ингээд барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд байгуулсан байна.

"Цөмийн энергийн барилгын 22-р товчоо" нь БНХАУ-ын Цөмийн энергийн инженер барилга угсралтын корпорацийн охин компани бол “Пинггао групп” нь Төрийн цахилгаан дамжуулах шугам сүлжээ компанид харъяалаг­ддаг аж. Аль аль нь БНХАУ-ын төрийн өмчлөлд (энд асуудал бий) байдаг.

УЧРАХ ХОХИРОЛ

Юуны өмнө төсөл хэрэгжүүлэгчдийн байгуулсан "Багануур холдинг лимитед” компани нь оффшор бүст (Хонгконг) бүртгүүлсэн, хувьцаа эзэмшигчид нь тодорхойгүй байна. Энэ нь оффшор бүс рүү хөрөнгө гарах, орлогоо татвараас зугтаалгах эрсдэлийг үүсгэж байгаа юм. Үүнээс гадна  Кон­цессийн гэрээнд эрчим хүчний тогтвортой байдлыг алдагдуулах, иргэдийн санхүүд хохирол учруулах, үндэсний аюулгүй байдлыг доголдуулахаар ноцтой заалтууд оржээ.

Концессийг 25 жилийн хугацаатай байгуулсан. ТЭЗҮ-ийн дагуу 350 мВт-ын хоёр блок бүхий 700 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар босгоно гэжээ. Эндээс асуудлууд ундарна.

Монгол Улсын үндсэн эрчим хүч түгээх систем, шугамын хүчин чадал нь 120-150 мВт-аар хийгдсэн байдаг. Гэтэл хятадуудын барьж байгаа станцын дамжуулах чадал 350 мВт байгаа нь тогтворгүй байдал үүсэх, систем нурах эрсдэлийг бий болгож байгааг цахилгааны мэргэжилтэй захын хүн хэлнэ. Түгээх сүлжээний чадлаас хоёр дахин их чадлаар Багануурын ДЦС-аас эрчим хүч нийлүүлэх нөхцөлд хэлбэлзэл үүсч, систем бүхлээрээ нурах ч аюул бий. Хоёр эгнээ замаар дөрвөн эгнээ машины цувааг нэвтрүүлэх гэвэл ямар хүндрэл үүсэх вэ гэдгээр үүнийг зүйрлэж, төсөөлж болно.

Дэлхийн жишгээр Дулааны цахилгаан станц барих өртөг дунджаар 1мВт нь нэг сая ам.доллар байдаг. Үүгээр бол Багануурын ДЦС-ын өртөг 700 мВт =700 сая доллар байх ёстой. Гэтэл 1.2 тэрбум ам.доллар буюу бараг хоёр дахин үнэтэй төсөвлөгдсөн нь асар их хардалт дагуулж байна. Зөрүү мөнгө хаачих гээд байна вэ?

Цахилгааны үнэ, нийлүүлэх нөхцөл маш их асуудалтай байна. Тэдний байгуулсан Цахилгаан Худалдах, Худалдан авах гэрээг харвал Монголын эрчим хүч дамжуулах систем жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум кВт.ц эрчим хүчийг тохирсон тарифаар бодон худалдах авах үүрэгтэй ба хэрэв энэ хэмжээнд хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүрэг хүлэээсэн байна. Гэтэл Монгол Улсад ийм хэмжээний хэрэглээ байхгүй. Хоосон мөнгө төлж, алдагдал хүлээн тэрийгээ хэрэглэгчдийн цахилгааны төлбөр дээр нэмэх байдал шууд үүссэн. Багануурын ДЦС–аас нийлүүлэх эрчим хүч нь Монгол Улсын хэрэглээний 60-70 хувийг эзэлж, үүнийг зах зээл нь шингээж чадахгүйд хүрэх учир ДЦС4, ДЦС3, ДЦС2 станцын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж, улмаар хаахад хүргэхээр байна. Энэ нь маш олон хүн (3000) шууд ажилгүй болно гэсэн үг.

Олон улсын жишгээр цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг тооцоолохдоо дараах дөрвөн бүрэлдэхүүн хэсгийг тооцсон байх ёстой.

-Тогтмол зардал
-Хувьсах зардал
-Санхүүгийн буюу хөрөнгө оруулалтын зардал
-Нүүрсний зардал

Гэтэл Багануурын цахилгаан станцын гэрээнд тусгасан үнэд нүүрсний зардал шингээгүй, харин бусад зардлууд нь Монгол Улсын хэрэглэгчийн үнийн индекс (CPI), Хятад улсын үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI)–ийн өөрчлөлтөөс хамааран жил бүр тохируулга хийн нэмэгдэж байх томьёололоор бодогдно гэж заажээ. Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд Монгол Улсын Засгийн газар Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 1 кВт–ыг нь хамгийн багадаа есөн центээр (225 төгрөг) үг дуугүй худалдаж авах заалт байна.

Харьцуулахад ОХУ-аас импортоор авч байгаа 1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ 2010 онд 60.06 төгрөг, 2013 оноос хойш 81.8 төгрөг байгаа ажээ. Дотооддоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг импортын цахилгаанаас бараг гурав дахин өндөр үнээр худалдаж авахын утга учир юунд байх вэ.

Олон улсын жишгээр нүүрсний зардлыг оруулж тооцвол Багануурын ДЦС-ын гаргах цахилгааны хэрэглэгчдэд очих үнэ 250 төгрөгөөс дээш болохоор байгаа юм. Одоо бол нүүрсний үнийг оруулалгүй, үнийг маш  их дарж мэдээлж байна.

“Дөргөний УЦС” баруун бүсийн хэрэглэгчдэд 1 кВт цахилгаан эрчим хүчийг 32.11 төгрөгөөр худалддаг. Үүнийг Багануурын ДЦС–ын 250 төгрөгтэй харьцуулбал урьд хожид дуулдаагүй өндөр үнэтэй цахилгаан болчихоод байгаа юм.

 БУСАД ЭРСДЭЛҮҮД

Монголын эрчим хүчний системд байгаа хамгийн том блок IV ДЦС–д байгаа нь 120 мВт. Мөн ОХУ–аас цахилгаан импортлох боломжит дээд чадал 210 мВт байдаг. Гэтэл Багануурын цахилгаан станцын нэгж блокын чадал нь 350 мВт байхаар төлөвлөгдсөн нь эрсдэлүүд дагуулж байна.

Хэрэв Монголын эрчим хүч нийлүүлэлтийн 50 хувийг (700 мВт) хан­гах болсон хойноо Бага­нуур ЦС–ын нэг блокод түр зогсолт эсвэл аваарын байдал үүсэхэд тэдний гаргаж байсан чадлыг богино хугацаанд орлуулан, хэвийн нөхцөлийг ханган ажиллах боломж Монголын эрчим хүчний сис­темд алга. Энэ нь аюулгүй байдал, тогтвортой бай­далд том эрсдэл учруулна.

Үндэсний аюулгүй байдалд учруулж буй гол эрсдэл нь Хятадын төрийн өмчит компани эрчим хүчний системд 25 жилийн турш ноёлох гэж байгаа явдал юм. БНХАУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө оруулалт, өмчийг цэрэг, зэвсгийн хүчээр хамгаалах тухай заалт бий. Тэгэхээр Монгол Улсын зүрхэнд, эрчим хүчний системийн 50 хувийг эзэлсэн хятадын хөрөнгө оруулалт 25 жилийн турш байх нь эрсдэл мөн. Цахилгааны төлбөр жаахан саатах үед л аян шалтаг гаргаж болно.

Нөгөө талаар энэ төсөл нь мега төсөл гэх ангилалд багтаж байгаа учир аюул эрсдэлээр дүүрэн, бүтэхгүй байх магадлал ихтэй ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан: “Хөрөнгө оруулалт нь  тэрбумаас их бол Мегатөсөл гэж хэлдэг. Тэрбум доллараас дээш хөрөнгө оруулалттай мега төслүүдийн гуравны хоёр нь унаж, нэг нь л бүтдэг. Бид том төсөл мөрөөдөж болно. Гэхдээ ихэнх нь унадаг, нурдаг гэдгийг мартаж болохгүй. Мега төсөл одоохондоо санхүүгийн баялгийг бүтээхээсээ илүүтэй баялгийг  устгагч болж байна хэмээн удаа дараа анхааруулсаар байгааг анзаарахгүй орхиж болохгүй” хэмээн ярьжээ.

Дэлхий даяар мега төслүүд эрсдэл дагуулж буй. Том төслүүдийн эрсдэл нь нийт эдийн засгаа чирч эрсдэлд оруулах аюултай байдаг. Том төслүүдийн 85 хувь нь анх төлөвлөсөн хугацаа болон төсвөөсөө хэтэрдэг, мөн 1/3 нь л амжилтад хүрдэг гэсэн судалгаа (McKinsey, 2016) бий. Монголбанкны шинжээчид ч мега төслийг амжилттай хэрэгжүүлэх магадлал манайд маш бага гэж дүгнэсэн байдаг.

Багануурын ДЦС төсөлд учирч буй дараагийн нэг эрсдэл нь нүүрсний хангамж, Том ордын дэргэд байгаа юм чинь гэж тайвшрах хүн байгаа бол дараах асуудалд анхаарахыг хүсье.

Стратегийн ангилалд орсон Багануурын ордын нөөцтэй талбайн 60 гаруй хувийг (530 сая тонн) нэг хувийн компани эзэмших болж, Багануурын уурхайтай шүүхдэлцсээр 12 жил болж байна. Та бидний сайн танил "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авагч өнөөх Цоожийн Пүрэвтүвшин энэ компанийн захирал юм. Тэрээр “Алтайн гянт” компани цор ганц хувьцаа эзэмшигч. Энэ хүн "Эрдэнэт"-ийн 49 хувийг гартаа оруулсан шигээ тодорхойгүй байдлаар Багануурын уурхайн нөөцийн 60 хувийг эзэмших болсноор Багануур ДЦС-ын нүүрсний хангалт найд­варгүй байдалд орчихоод байгааг огт ярихгүй байна. “Багануур” компанийн зүгээс гаргасан гомдлын дагуу 2012 оны 10 сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хууль бус тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ. “Алтайн гянт” компани шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа өнгөрснөөс гурван жилийн дараа 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Гэсэн ч “Алтайн гянт” компани хөөцөлдсөөр байгаад нэхэмжлэл гаргах эрхээ 2016 онд сэргээлгэжээ. Одоо тэд Багануурын үндсэн нөөцийг эзэмших эрхтэй болж байгаа нь ДЦС-ын нүүрсний хан­гамж, үнэд хүндрэл үүсэх урьдач нөхцөл болж байна.

Багануурын ДЦС-ын төсөл нь анхнаасаа маш эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон, Ч.Сайханбилэг, М.Сономпил, Д.Эрдэнэбат, Д.Зоригт гээд улстөрчид маш их дэмжиж, хүчээр зүтгүүлсэн төсөл юм. Эд нараас сайд асан М.Сономпилийг АТГ шалгаж байгаа бөгөөд гадуур тархсан мэдээллээр бол Хятадын компаниас их хэмжээний авлига авч, 16 давхар зочид буудлын барилга бариулсан, барилга дээр нь хятад компанийн ажилчид ажиллаж байсан нь тогтоогдсон гэж байгаа.

Зарим эх сурвалжийн баттай бус мэдээллээр Багануурын ДЦС-ын концесст ялсан Хятадын компани 60 сая орчим ам.долларыг “тендерт ялахын тулд зарцуулсан” гэх яриа байгааг холбогдох хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгаж үзэх ёстой. Станц барих үнэ өндөр байгаа, хожим цахилгаан нийлүүлэх нөхцөл, үнэ тариф ч Монголын эрх ашигт нийцэхгүй байгаа, дээр нь нүүрсний хангамж нь маргаантай, тодорхойгүй төлөвт орчихсон, аюулгүй байдлын болон тогтвортой байдлын шаардлага хангахгүй ийм төсөл бидэнд огт хэрэггүй.

Эрчим хүчний яамны одоогийн удирдлага, эрчим хүчний системийн удирдах ажилтнууд ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төслийг эртхэн зогсоох, Монгол Улсын техникийн боломж шаардлагад нийцсэн төслүүдийг илүүтэй дэмжих ёстой болоод байна. Та бүхэн үүргээ эс биелүүлбэл хожмын өдөр буух хариуцлага чанга байх болно гэдгийг сана.

Багануурын ДЦС төсөл нь үндэсний эрх ашигт нийцэхгүй, дутуу боловсруулсан, эсвэл санаатайгаар эрсдэл учруулахаар байгааг Засгийн газар, холбогдох яамд, АТГ, тагнуулын байгууллага нь анхааралдаа авах шаардлагатай байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин /Нэгдсэн Монгол хөдөлгөөн Ч.Мөнхбаяр/


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (32)

  1. bidend iim geree ogt heregguiee tord shurgalsan erliizuudiin hiideg ajil sh dee .tiim bolohoor n urd n heltsiin dargaas deesh alband tawidaggui baisan gee biz dee.enetheg ene ter geed mash hyamd baridag injeneriin company zondoo l bna.albaar lobby hiigeed bna

    0 0 Хариу бичих
  2. orosiin buunii nohoinuud

    1 0 Хариу бичих
  3. ene asuudal iin gol buruutam bol xalzan erdenebat, mongol shuudan zorigt 2 odoo ATG ajil aa xiigeech!!?

    0 0 Хариу бичих
  4. Ene AH uyed uls oron mini uneheer suirchee.

    0 0 Хариу бичих
  5. Бариулж аваад мурчихгүй юу, ямар чадахгүй биш. Эхлээд дуугүй бариулчих.

    0 0 Хариу бичих
    • Тэр ч гайгүйээ. Улсынхаа өмчийг хамгаалж байна гээд цэрэг арми нь шалтаглаад ороод ирнэшдээ.

      0 0
    • Teneg gar ve. Olon ulsiin shuuhed ochood buur 2 terbum dollar tul gevel yaana

      0 0
  6. ЮУГАА БАРИНУУ. ЮУГАА ХУССАХ НЬ ХАМААГҮЙ ЭЭ. СӨНӨЖ МӨХӨЖ БАЙГАА УЛС. ЯААГ БИД НАР ШИГ ШААГИЛДАЖ БАЙГААД. Л. УНТАРДАГ ЮМ. ТӨВДҮҮДИЙН ТҮҮХ ОДОО МАНАЙД. БИЕЛЭЛЭЭ ОЛНО. УДАХГҮЙ...ХЯТАД УУД. БИШ. БИД ӨӨРСДӨӨ. ДАЛЛАЖ. ДУУДАЖ БАЙГАА. ...!!!!.

    0 0 Хариу бичих
  7. Тэр үед ажиллаж байсан удирдах хүмүүс нь мяга төсөл унадаг гэж ярьчихаад яагаад ийм төсөл хийсэн юм бас хахууль авчихсан уу? Мэрэгжлийн хүмүүсийг оролцуулаад тёхник эдийн засгийн үндэслэлийг нь гаргаад мэдээлчихэж болохгүй байгаа нь энэ төсөл төр засгийн өндөр хамгаалалтанд орчихсон бололтой...

    0 0 Хариу бичих
  8. yu n olon yum bichdiin! todorhoi tovch bicheech. manaid er n uls bolon turiin baiguullaguud ajillaj chaddaggui jishee olon bii! olon dahin iluu zardlaat olon dahin baga ajil shuudee! uls geree tatwaraa ashigtai hj bwal huwiin company hiilgeh heregtei!

    0 0 Хариу бичих
  9. Hujaag buu oruul

    0 0 Хариу бичих
  10. Юу яриад байнаа. Оюутолгойд бусад томоохон БНХАУ ОХУ-аас авч хэрэглэж буй хэрэглэгчид, ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах, нурж хэлбэлзэл үүсвэл зохицуулах боломжтойгоор шийдэж барих нь зөв. Харин тэр концесст ялсан товарищуудтай гэрээгээ сайн тэгээл бас зөв хийх хэрэгтэй.

    2 0 Хариу бичих
  11. үндэсний аюулгүй байдлын комисс юу хийдэг юм бэ" бас л худалдагдсан гэж үү? Тэр үед Элбэгдорж,сайханбилэг,з.энхболд нар удирдсан шүү дээ"

    0 0 Хариу бичих
  12. Meregjiliin hvnii vgiig sonsson deer bizde, setgvvlch bol barag zuv bichej chadahq baginuud shde odoo bol. Hvni davsalj yarisaniig davslaad l bichej bga manaihan. Odoo ii setgvvlch gej hereg baihgvi garuud shu.

    2 1 Хариу бичих
  13. Энэ Пүрэвтүвшин гэж хүнийг яагаад шалгахгүй байнаа монголын дөмөг гэсэн бүхэнрүү гараа дүрсэн байх юм.

    1 0 Хариу бичих
  14. Таван толгойн 450 Мв-ын цс -ыг барих тэзү нь 1 тэрбум доллар шаардлагтатай гээд гарцан байна. Сая баахан л тэр тухай ярилаа. Багануурт барих болохоор хямдардаг юм уу хаашаа юм. Сайхан шаах юмаа. Өөрийнхөө мэддэг мэргэжил салбараар попормоор юм аа. Энд тэнд сэдэв гарвал л попордгоо болиосой.

    3 0 Хариу бичих
  15. Төсөл хөтөлбөр,концессийн гэрээ зэргийг хийхэд яагаад мэргэжлийн хүмүүсээ оролцуулдаггүй юм бэ.Ниргэсэн хойно нь хашгирах ёстой юм уу

    0 0 Хариу бичих
  16. Ард түмний сэтгэхүйг оффшор руу чиглүүлж араар нь ийм л юм хийдэг хүмүүс.

    0 0 Хариу бичих
  17. арай дэндүү юмаа энэ консeсоо цуцлах хэрэгтэй юм байна даа

    0 0 Хариу бичих
  18. Oyutolgoin avilgaliin gereeg yaataltai huchingui bolgohgui bol busad gadaafiin buh geree heltsel yag ter buruu jishigeer yavj baina.

    0 0 Хариу бичих
  19. хуцаад бай лалар минь

    0 0 Хариу бичих
  20. Дэлхий хятадтай бизнес хийж байна. Одоо наад оффшор гээд байгаа юм аа боль. Хий хардацгаагаад зарим нэгэн төсөлд орж чадаагүй компаний гар хөл болохоо больж үз. Монгол орон гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж хөгжмөөр байна. Үнэндээ дэлхийн бүх компани оффшорт данстай. Манайд оффшор гэдгийг муухайгаар сурталчилааад байгаа болохоос бизнесийн эрүүл зүйл шүү дээ

    6 0 Хариу бичих
    • МАЙ Өмхий хужаагийн орхидос оо..

      0 0
    • Чи дээрх нийтлэлийг уншиж үзэв үү хө. Монгол хүн л юм бол шууд эсэргүүцэх хэрэгтэй. Энэ хэдэн нөхдүүд юу хийгээд байгааг ойлгох бас эсэргүүцэх цаг хэдийнээ болсон шүү.

      0 0
  21. ТОГ ЦАХИЛГААНТАЙ Л БАЙМААР БАЙНА.ОДОО ХУЦХАА БОЛЬ.

    3 1 Хариу бичих
    • Хужаагийн шээс цагаан хэрмийнхээ цаад руу далдар ! Монгол цахилгаанжсан орон. Өрөнд оруулсан илүүдэл цахилгаан хэрэггүй.

      0 0
  22. одоо юм хийе

    0 0 Хариу бичих
  23. Яачаад байгаа хүүрнүүд вэ Юм хийх гэхээр хаятад мятад гэж хуцааад

    4 1 Хариу бичих
    • Хар мянган хятад орж ирээд яг чам шиг зэвхий эрлийзүүд хэт олшрох аюултай.

      0 0
  24. Neg ni ym hiih geheer nuguuduh ni doosh ni hiideg ni mongolchuudiin zan bolje.tendert ylagdsan garuud hulsuur bichuulj bga bizde,toohoo ch bolij dee

    5 1 Хариу бичих
  25. Оросоос эрчим хүчний хараат байх нь хэнд ашигтай вэ?

    1 1 Хариу бичих
    • Бидний дунд үнэнийг хэлдэг юм ойлгодог Мөнхбаяр гэдэг хүн байгаа нь сайн хэрэг шүү дэмжиж чадахгүй бол дуугай бичсэнийг нь уншиж сур үнэн байсан нь удахгүй нотлогдоно

      2 0