“Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Долоо хоног тутмын “Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдийн гарт хүрлээ. Энэ удаагийн дугаарын “Ерөнхий сайд буруутай” онцлох нийтлэлээс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо эгүүлэн авсан цагаас хойших 100 гаруй жилд Монгол төрийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан 30 хүний улс төрийн замнал, түүхэн шийдвэр хийгээд буруутгагдах шалтгааны талаар уншаарай. Түүнчлэн 30 Ерөнхий сайдаас 5 нь хилсээр цаазлуулж, 4 нь учир битүүлгээр амиа алдаж, 1 нь гэрийн хорионд, 1 нь шүүхээс ял хүлээн “хар гэрт” насан эцэслэжээ.

Мөн “Зүг чиг” булангаас “Зөрчлийн хууль өөрөө зөрчилтэй байна” хэмээн Зөрчлийн хуулийг баталсан УИХ-ын гишүүд хэлж байна. Тиймээс энэ хуулийг дахин сайжруулах шаардлага бий гэдгийг хэлж буй юм. Энэ талаар “Зөрчилтэй зөрчлийн хууль” нийтлэл, “Бид” булангаас улс эх орондоо, нийгэмдээ хийдгээ хийж бүтээсэн ахмадуудын асуудал нийгмийн гадна орхигдож ирсэн талаар “Төрдөө үрдээ “хаягдсан” ахмадууд” нийтлэлд хөнджээ.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод буй В.Путины хэвлэлд төдийлэн гараагүй “амьдралын” талаар “Өөр Путин” нийтлэлээс уншаарай.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ