Үндэстний Тойм сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Долоо хоног тутмын "Үндэстний тойм" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэлтээс гарч, уншигчдын гарт хүрлээ.

Энэ удаагийн дугаарт манай улстөрчид өнгөрсөн хугацаанд хэрхэн хуурч “ Дөрвөн сарын нэгэн“  болгож ирсэн тухай тус бүрт нь жишээ баримттай хөндлөө. “Долларыг мянган төгрөг болгоно”, “Улаанбаатар хот метротой болно” эдгээр амлалтууд танил сонсогдож байна уу. Аргагүй л дээ, хэдэн жилийн өмнө бодит болох байсан ч одоо хүртэл Дөрвөн сарын 1 хэвээрээ л байна.

Дугаарын онцлох буланд нийслэлчүүдээс санал авч буй гэх дугаарын хязгаарлалтын талаар МЕК судалгааны байгууллагаас гаргасан дүнгээр 76 хувь нь эсэргүүцсэн талаар “Шийдэх эрхийг сонсох үүрэг дагадаг” нийтлэлээс уншаарай. Нэг сая хол давсан нийслэлийн хүн амын асуудлыг нэгхэн даргын гарын үсгээр нийтэд нь шийдэх гэж байснаас Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө нийтээрээ хэлэлцэх ёстой гэсэн хуулиа барих нь зүйтэйг сануулжээ.

Мөн "Зүг чиг" булангаас Сайн үйлсийн аян буюу “Өгөөмөр байдлын шинэ стандарт”, монголын толгой эдийн засагчдын байр сууриа илэрхийлсэн “2018 онд Эдийн засагт ногоон гэрэл асах уу” нийтлэлийг унших боломжтой. 

Түүнчлэн манай дасгалжуулагчид хэрхэн урд хөршийн спортыг хөгжүүлэх болсон тухай “Спорт” булангаас, дэлхийд алдаршсан түүхэн луйвар, хууралтын талаархи “Дэлхийн луйврууд”, “Дэлхийн гуравдугаар дайн болох уу” болон бусад нийтлэлийг бэлтгэснийг хүлээн авна уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ