Шийдэлд хүрдэггүй тэтгэврийн зээл

Төрдөө, үрдээ “хаягдсан” ахмадууд-4

Хан-Уул дүүргийн V хорооны өндөр настан Л.Лхам хоёр жилээр тэтгэврээ зээлж авчээ. Ач охиныхоо ятгалгаар зээл авсан тэрээр гар дээрээ мөнгөтэй золгоход зургаан сар дутуу. “Айлын хүүхэд ороод ирэхэд арав таван төгрөг, атга чихэр өгчих бэнчингүй хэцүү юм, хүүхдүүд маань ээлжээр сарын хоол хүнсийг даадаг” хэмээн ярих буурай дахиж л зээл авахгүй, тав арван төгрөгийн мэдэлтэй байж байгаад үхэх минь гэх. 

Статистик мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авч байгаагийн 60 хувь буюу 230.8 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байна. Үндсэндээ ахмадууд 680.9 тэрбум төгрөгийн зээлийг урьдчилж авсан гэсэн үг. 

Төрөөс ихэнхдээ сонгуулийн өмнө тэтгэврийн зээлийн хүүг бууруулдаг. Ингэхдээ тэтгэвэр авагчдын 96 хувь нь үйлчлүүлдэг ХААН, Төрийн банктай гэрээ хийж, бага сага хэмжээний мөнгө байршуулж, зээлийн хүүг бууруулдаг. Энэ бол захиргаадалтын аргаар хүүг буулгаж буй нэг хэлбэр гэж хэлж болохоор. Ер нь тэтгэвэр ахмадуудын насаараа хөдөлмөрлөснийх нь үр шим учраас бөөнд нь зээлэх бус сар сард нь олгож байя гэх санал санаачилга байсхийгээд гардаг ч бодит байдалд хэрэгждэггүй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Л.Оюун Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна  хэмээсэн байдаг. Яагаад хүчирхийлэл болчихов, ер нь нөхцөл байдал ямар байгааг энэ удаагийн нийтлэлээрээ хөндөхийг зорилоо.

Ахмадуудын 80 гаруй хувь нь бага тэтгэвэртэй

Тэтгэврийн зээлийн талаар тусгайлсан хуультай улс орон төдийлэн байхгүй ч энэ чиглэлийн уян хатан бодлогын баримт бичгүүдтэй. Япон, БНСУ, Швед, Швейцарын жишээ ширээн дээр маань байгаа ч би эшлэхийг хүссэнгүй. Энэ ул орнуудын хөгжлийн төвшинг өөрийнхтэйгөө харьцуулах аргагүйн дээр харьцууллаа гэхэд хөрсөн дээрээ буухгүй учраас олон улсад байдаг манайд хэрэгжүүлж болох жишээтэй дүйцүүлье.
Дэлхийн зарим улс оронд өндөр насны тэтгэвэр авагчдад зайлшгүй шаардлагатай эмчилгээний төлбөр, гэр бүлийн хэрэгцээнд нь зориулан тодорхой хугацаагаар, боломжийн хэмжээний зээлийг хүүгүй олгодог аж. Тухайлбал, “Засгийн газрын тэтгэвэр авагчдад зориулсан дэмжлэг” хөтөлбөрийн хүрээнд бага орлоготой тэтгэвэр авагчид болон бусад ахмад настанд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай үед хоёр төрлийн богино хугацааны зээлийг арилжааны банкаар дамжуулан олгодог байна. Манай улс тэтгэврийн зээлийг олгохгүй байх нь хүний эрх зөрчиж буй асуудал хэмээн нэг талаараа үздэг. Гэхдээ төрийн албан тушаалтан хоёр жилээр тэтгэврээ зээлбэл хүүг бууруулах талаар ярилцаж байгаа хэмээсэн нь энэ талын зээлийг хумих бус дэмжиж байгаагийн илрэл гэлтэй. Тэгвэл зээлийн хүүг жилийн 12 бус түүнээс бага байлгах бусад улс орнуудын бодлогыг судалж нэвтрүүлэх шаардлага бидэнд байна.

УИХ-ын 2015 оны 53 дугаар тогтоолоор тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийн шинэчлэлийг хийх. Ялангуяа хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр зайлшгүй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхаа үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 2015-2030 он хүртэл “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ыг баталжээ.

Гэхдээ энэ бодлогодоо нийцүүлж гаргаж байгаа тогтоол шийдвэр тун ховор. Өдгөө нийт тэтгэвэр авагч ахмадуудын 80 гаруй нь тэтгэврийн доод хэмжээ буюу 280 мянган төгрөг тэтгэвэртэй учир амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. 

Ахмадууд хүчирхийлэлд өртдөг үү?

МУИС-ийн эдийн засгийн сургуулийн профессорын баг “Тэтгэврийн зээлийг хэн авч байна. Юунд зарцуулж байна. Ямар зорилготой авав” гэх сэдвээр судалгаа хийжээ. Зээлийн зориулалт нь ахмад настны хэрэглээ бус ажил хийхгүй гэртээ суудаг залуусын гарт очиж байгаа судалгааны дүн гарсан байна.

МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багш Л.Оюун

Ахмадуудын дийлэнх нь тэтгэврээ сар тутам бараг авч үзээгүй. Ахмадууд өөрсдөө улаан мөнгөгүй болчихдог. Хүү, охин эсвэл бэр, хүргэн нь хүчээр тэтгэврийн зээл авахуулдаг юм байна. Ингэхээр өндөр настнууд маань жинхэнэ ядуу, эдийн засгийн чадавхигүй, хүний хараат болж байна.

Судалгааны дүнг цааш багцалж авч үзвэл, зээлтэй ахмадуудын 70-80 хувь нь үр хүүхэд, хамаатнууддаа зээлээ зарцуулдаг байна.

Ахмад настны тоо жил ирэх тусам өсч, тэтгэвэрийн зээл авах хүний тоо өдөр бүр нэмэгдэж байгаа аж. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурджээ. Товчхондоо, ердөө 20 хүрэхгүй үгүйтэй жилийн дараа хүн амын тал хувь нь тэтгэвэрийн насныхан болж манай улсын хүн амд насжилт ихсэнэ гэсэн үг. 

Өөрийн мэдлийн мөнгөгүй ахмадууд юу хийх вэ. Хүүхэд шуухад харах нэг нь харж, харахгүй нөгөө нь автобус дамжин “хэсдэг”. Нэг ёсондоо олигтой хоол ундгүй цаг нөгцөөж гадуур яваад орой хүүхдүүдээ ажлаас ирэхээс нь өмнө очиж хоол ундыг нь бэлддэг нийтлэг дүр төрх. Энэ бол Монголын төр ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх цаашлаад өдрийн асрамжийн үйлчилгээ байхгүй настнуудынхаа асуудлыг орхигдуулсан ирсний, нэг талаараа аюултай үзэгдлийн бодит жишээ. 

Олон улсад ахмадууд хадгаламж, даатгалтай байдаг аж. Үндсэндээ тэтгэвэрт гарангуутаа ядуусын эгнээнд шилждэггүй. Харин ч гавьяаныхаа амралтыг эдлээд аялж зугаалж явна. Манай улсад ирж байгаа жуулчдын олонх нь ахмадууд байдгаас энэ төрх бас харагдаж байх. Гэтэл манайд ахмадууд ядуусын эгнээнд орж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах гэхээсээ илүүтэй тэтгэврийн хадгаламж, даатгалын тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг Л.Оюун багш хэлж байв.

Үгүй дээ л тэтгэврийн зээлийн зорилго ахмадуудын хэрэгцээг хангадаг байх ёстой. Гэтэл хажууд нь суугаа залуусын хэрэгцээг хангаж байна. Тэтгэврийн зээлийг болиулж болдоггүй юм бол 20 хувийг нь зээлээр, үлдсэн 80 хувийг нь сар бүр өөрт нь олгодог байдал руу шилжиж яагаад болохгүй гэж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. ТЕТГЕВЕРТ ГАРСАН ХУН БУРТ ИЖИЛ ТЕТГЕВЕР ОГДОГ БОЛ ТЕГВЕЛ ЗОРУУ ГЕЙ БАЙХГУЙ БОЛНО БУГДЕД НЬ АДИЛХАН 750000 ТОГ-ТЕТГЕВЕР ОГОО БОЛНО ТЕТГЕВЕРТ ГАРСАНЫ ДАРАА САЙД Ч ЦЭВЭРЛЭГЧ Ч АДИЛ АЖИЛГУЙ АНГАЙСАН АМЬТАД БОЛДОГ ЮМАА ЮУН ТОЛОО ТЕТГЕВРИЙН САН МААНЬ ЭНХТАЙВАНЧ ЗАРЧМААР7 БИИ БОЛЖ ЗАРЦУУЛАГДДАГ БИЛЭЭ ДЭЭ

    0 0 Хариу бичих
  2. ЗЭЭЛИЙГ БУРУУТГААД БХ биш НАСААраа хатуу цагт үнэнчээр хөдөлмөрлөсөн АХМАДУУДДАА Өл зогоох төдий тэтгэвэр өгдөгт л АСУУДАЛ БГААшүү дээ Тэтгэврийн САН бүрдүүлдэг татварын МӨНГИЙГ ДЭЭГҮҮРЭЭ ХУВААЖ ИДЧИХЭЭД зээл авдагийг нь доог ТОХУУ ХИЙГЭЭД БХ ёсгүй шүү

    0 0 Хариу бичих
  3. Зөв асуудалыг авч үзэж байна.Хамгийн гол нь тэтгэврийн зээл авч байгаа өндөр настангуудын хажууд тэжээлгээд байгаа хүмүүсийг ажилтай орлоготой болгох тал дээр төр засаг анхаарах ёстой.Ажилгүйдэл их байгаа болохоор ард иргэдийн амьдрал дээшлэхгүй ядууралд орж байна.

    0 0 Хариу бичих
  4. Zov asuudal hondjee. Ahmaduudin tetgevriig olon saraar zeeldgee bolih heregtei. 3 saraas iluu zeeleh hereggui ee. 50% iig oort ni uldeeh heregtei

    0 0 Хариу бичих
  5. Bi tetgevriin hogshin baina aa. 70 garui nastai. Minii huvid tetgevriin zeel gej bodohoor gomddo.Yaagaad gevel bi nasaaraa 30 garui jil ene tord unencheer hodolmorloson hun Ingej hodolmorolson ahmaduudaa tetveree ni ni hurtel tor maani mongo huulj baina gej bodohoor shuu dee. Zeeliig huu ni medeej bankindaa uu ulsad yamarch baisan ashigtai . Zeeluulsen ondor nastan gar deeree ulaan mongogui hoorhii. Zeelj avsan huuhed ni ter bur zeelee ur duntei ,amidraltai zuild zartsuulahiin orond zalhuurah, belenchleh setgelgeereer handaj baina.

    0 0 Хариу бичих
  6. Нийгэм нь буруу тогтолцоотой явж байна! Өндөр хөгжилтэй орнуудын дайтай болж чадаагүй байж, өдөр тутмын хэрэглээ хүнс барааны үнэ нь тэнгэрт хадчисан явж бна! Тэтгэвэрийн цалин бол бусад оронтой харьцуулбал нэг хоёр өдрийн ажлын хөлс шүү дээ! Тэтгэвэрийн цалингийн доод хэмжээг дор хаяж 500 мянга болгох л хэрэгтэй!

    0 0 Хариу бичих
    • Ulsad nasaaraa zutgesen ahmaduuddaa nasnii etses ogch baigaa tetgeveriig hedees ni hurtel tor mongo huulj baigaa ni uneheer l gol haralmaar ch bas es zui gegch baihgui bolsbii gerch

      0 0
    • Ulsad nasaaraa zutgesen ahmaduuddaa nasnii etses ogch baigaa tetgeveriig hedees ni hurtel tor mongo huulj baigaa ni uneheer l gol haralmaar ch bas es zui gegch baihgui bolsbii gerch

      0 0
    • Ulsad nasaaraa zutgesen ahmaduuddaa nasnii etses ogch baigaa tetgeveriig hedees ni hurtel tor mongo huulj baigaa ni uneheer l gol haralmaar ch bas es zui gegch baihgui bolsbii gerch

      0 0
  7. Tetgeveriin zeelnii daramt bol HAAN bank.Zeeliin huu buuraagui bas gerel bairni mungee teleheer alban gazriin dans geed 200 tegregnii huraamj avna.Alban gazart uulchilj chadahgui ard irgedees 200 teg.avaad bbal HAAN gedeg bank bgui bolmoor uom.MGL d zende bank bn

    0 0 Хариу бичих