Элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг амжилттай хийлээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг он гарснаас хойш 6 дахь элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ. Энэ нь 2011 оноос хойш Монгол улсдаа хийгдэж буй 47 дахь удаагийн хагалгаа юм.

Харин энэ удаад 40 настай эрэгтэйд үеэл дүү нь донор болж байгаа бөгөөд хагалгаа 15 цаг үргэлжилж амжилттай болжээ. Анх 2011 онд Солонгос улсын Асан эмнэлэгийн эмч нарын багтай хамтарч хийдэг байсан уг хагалгааг Монгол эмч нарын баг 2015 оны тавдугаар сараас бие даан хийж эхэлсэн билээ. 

Монгол Улсын гавъяат эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Дэлхийн шилдэг 5 мэс засалчын нэг О.Сэргэлэн хэлэхдээ "Манай эмч нарын баг өндөр ур чадвар, дадлага туршлагыг эзэмшсэн, бид өөрсдийн байгаа бүх хүч бололцоогоор хагалгаагаа хийх болно. Гэвч сүүлийн үед бидний хэрэглэж буй багаж тоног төхөөрөмжүүд ашиглалтын хугацаа дуусч, шинэчлэх шаардлагатай болж байгаа нь бидний санааг зовоож байна" гэлээ.

Гадаад улсад өндөр үнэтэй хийгддэг хагалгааг өөрийн орондоо маш бага зардлаар, өндөр чанартай хийгдэж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж байгаа юм. Хагалгааг гардан хийж буй УНТЭ-ийн чадварлаг алтан гарт эмч, сувилагч нар болон хагалгааны багийханд баяр хүргэж улам илүү их амжилтыг хүсэн ерөөе. Монгол хүн бүр Элэг бүтэн, эрүүл сайхан амьдрах болтугай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Маш сайн байна алтан гарт эмч нартаа баяр хүргэе

    0 0 Хариу бичих
  2. Altan gart ta buhendee ajiliin ondor amjilt husen erooy ta bar min uneheheer chadvarlag bahrahmaar humuus shu

    0 0 Хариу бичих
  3. Toon dotor useg tsohij baina daa.Avilagchin Ochirbat 1 r emnelegiin darga hiih yamar ch erh zuin zaalt baihgui zuvhun mungu ideh gej ah Mi.Enhboldiin zaraal bolj yavaa daramtlagch.Emnelegiihen hurdan zailuulj hamt olnoo avrahgui bol udahgui hujaa emch naraar duurgej Mongol emch nariig zailuulah bolno shuu.

    0 0 Хариу бичих