Спилберг анх удаагаа супер баатартай кино хийнэ

Стивен Спилберг Хар харцагын тухай DC comics комиксыг дэлгэцнээ дэлгэцнээ амилуулна  гэж  Warner Bros кино урлангийн дарга Тоби Эммерих мэдэгдсэнийг USA Today сонин мэдээлжээ.

DC комиксийн ертөнцийн тухай мөн супер баатрын тухай Спилбергийн анхных нь кино энэ болох нь. Кино зохиолыг “Юрийн галавын үе”, “Ертөнцийн дайн” киноны зохиолыг бичигч Дэвид Кепп бэлтгэх гэнэ.

Сэдэв нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр ас-шилдэг нисэгчдийг толгойлж байсан Хар харцага гэх баатрын эргэн тойронд үргэлжлэх юм. Шинэ кино хэзээ гарах нь  одоогоор тодорхойгүй байна.

 Стивен Спилберг түүхэндээ кинонууд нь прокатаас 10 тэрбум доллар цуглуулсан анхны найруулагч юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)