Model 3 загварын үйлдвэрлэлээ Tesla зогсоов

Үйлдвэрийн дамжлагад ноцтой алдаа байгаа учраас түүнийг дамжлагын  явцад засч болохооргүй болжээ.

Долоо хоногт 2500 машин угсрах зорилгоо Tesla  компани ойрын үед биелүүлэх боломжгүй болж  Фремонт дахь  заводын дамжлагыг тодорхойгүй хугацаагаар  зогсоож байна. Албан ёсны шалтгаан нь үйлдвэрлэлийг өргөжүүлэх гэсэн тайлбартай. Гэсэн ч албан бусаар бол дамжуулгын шугамын зарим хэсэгт  дутагдал илэрсний улмаас угсарсан машиныг дахин сайтар шалгах хэрэгтэй болсон гэв.

Заводыг  наад зах нь тав хоног зогсоох хэрэг гарсан байна. Бүх дамжлагыг нэгт нэггүй шалган  үйлдвэрлэлийн схемыг авч үзэх шаардлага гарчээ. Мөн угсарсан машинуудын чанарыг нягтлан шалгах ажээ. Машины үйлдвэрлэлд гарсан доголдлын улмаас  компанийн захирал Илон Маск ажил дээрээ амьдарч байна. Тэрбумтан буйдан дээр унтаж, хүч тамирын усаар  сэргэж байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Lol

    0 0 Хариу бичих
  2. Xohshirson xaragdaj baina. Ikh l ontsgoi xun dee.

    0 0 Хариу бичих
  3. Завод гэж юу вэ гэнээ манай хүү. Их л хөгшин хүн мэдэн бичиждээ. Сүүлийн 30 жилд үгийн сангаас бараг хасагдаждээ

    0 0 Хариу бичих