ЕТГ-ын дарга Х.Баянмөнх, Р.Нямдорж нартай уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа  талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг маргалдагч талуудад уламжиллаа.

МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг бөхчүүд хүсч байгаа хэмээн уулзалтын үеэр мөн ярьсан юм.

Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. Eruunhiilugch ch dee ai medehgvi dee

    0 0 Хариу бичих
  2. Манай Ерөнхийлөгчийн ганц санаа зовдог зүйл нь, хийж чаддаг зүйл нь бөх л юмдаа, зайлуул.

    0 0 Хариу бичих
  3. SARGAI SAID UGUILEGDEJ BNA

    0 0 Хариу бичих
  4. Uvsiinhan durvuduudiig zailuulyaa dald oroosoo durvuduud mgloos zailj ter tuvaadaa ochooroi mongol bohiin orgoond buu gai bolooroi

    0 0 Хариу бичих
  5. Esgii hiih gazar nohoi hereggui gedeg biluu ochij ochij ene zikagaar zaalgaad bhdaa ch yahavdee

    0 0 Хариу бичих
  6. Бөхийн өргөө төрийн өмч боллоо гээд бас нэг идэх юм гарч ирнэ биз. Бөхийн өргөөнд яюагдаж байгаа үйл ажиллагааны орлогоор халаалт, цахилгаан тэнд ажиллагсадын цанлин, бөхийн барилдааны бай, шагнал, хэдэн аваргууддаа өгдөг наадмын байны шагнал энэ тэр гээд өчнөөн юм гардаг юм шиг байна лэ ш дэ. Санхүүгийн тайлангий нь мэддэг бол үзээч. Яс булаалдсан ноход шиг нөхөд л байх юм.

    0 0 Хариу бичих
  7. bohiin orgoog ni toriin omch bolgood naad margaan chini duusna

    0 0 Хариу бичих
  8. Jinhen halh durvuduuruu huvaagdaj bna da

    0 0 Хариу бичих
  9. Сүхбатын цолыг хураая Их хурлаас эргүүлэн татая Санал нэгтэй дэмжээрэй

    1 0 Хариу бичих
  10. хаха баянмөнх батэрдэнэ 2-н цолыг хураагаач

    0 0 Хариу бичих
  11. Zov ugsa eronhiilogchiin zarligaar ogdog tsoliig shuud huraa

    0 1 Хариу бичих
  12. Зөв зөв Заавал Увсын шуналтай хүмүүсийн шуналыг гүйцээх албагүй

    1 2 Хариу бичих
  13. Зөв.Монголд бөхчүүд,дуучдаас өөр зүйлгүй юм шиг байх юм

    1 0 Хариу бичих
  14. Бөхийн холбоог бөхчүүд биш бөхийн мэргэжилтэн хүнээр удирдуулж хатуу дүрэм журам хэрэгжүүлж арга хэмжээ авахгүй бол монголын ард түмэн хэдий болтол хуурамч барилдаан үзэж байх юм. Үзэгчид байж бөх оршин тогтнож байгаагаа бөхчүүдэд ойлгуулах цаг нь болсон.хичээн сайн сайхан барилдаад ч үзэгчидгүй бол бөх хүн юу билээ. Үзэгчиддээ хүндэлдэггүй бүдүүлэг мөнгө бодсон луйврыг таслан зогсоох цаг болсон.цолыг хурааж авах нь ч зөв.

    2 0 Хариу бичих
  15. Бөхийн өргөө рүү шөнөөр дайрсан хулгайчуудын цолыг хураахсхэрэгтэй. Лоохууз гуай увсын ер нь хулгайч байдгын гэж хэлсэн үгний учир оддож байна. Шөнөөр үйл ажилгаа хийдэг хулгайчууд

    3 0 Хариу бичих
    • Tanai hujaa loohuuz uu.chi loohuuz gej ui gesen ug bolohiig tsevel guain tolinoos haigaad uz dee.

      2 0