Хуучин орон сууцны үнэ буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 3-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 3-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.025 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 2.55%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.78 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны 3-р сарын үр дүнтэй харьцуулахад 1.49  хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,206 гарсан. Энэ нь өмнөх сараас 2.52 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4.51 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,936. Суурь үеэс 6.40%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 1.29 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.51 хувиар өссөн үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4722 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

Эх сурвалж: Тэнхлэг Зууч ХХК, Судалгааны алба

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Heesentser gadarguutai kardon baishinguuda borluulah gj dan hudlaa tsuurch bh uom.Orosiin ugsarmal baishin chuluu.Iim baishin gadnaasa shataj baivuu

    0 1 Хариу бичих