Дунд сургуулийн сурагчид “Сувилагчийн нэг өдөр” хөтөлбөрт оролцлоо

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг  нь “Олон улсын Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн 92 дугаар сургуулийн сурагч Б.Хонгорзул, Г.Хандаа нар оролцлоо.  

Оролцогч 2 сурагч маань 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус эмнэлгийн сувилагч мэргэжилтний өдөр тутмын асран сувилах үйл ажиллагаанд биеэр оролцож, сувилагч мэргэжилтнүүдийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг болохыг харвалт, хоол боловсруулах эрхтэн судлалын тасгуудын сувилагч мэргэжилтнүүдтэй хамтдаа ажиллангаа  эмнэлгийн байгууллага дахь сувилахуйн тусламж үйлчилгээний бодит дүр төрхтэй танилцлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)