Их Британи Дэлхийн II дайны дараа ЗХУ-д цуврал халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ

Британийн цэргийн тагнуулын алба Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын эсрэг чиглэсэн цуврал ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байжээ. Үндэсний архивт хадгалагдаж байсан эдгээр төлөвлөгөөг “The Guardian” сонин ил болгосон байна.

Баримтаас үзэхэд, дайны дараа ЗХУ-ын тэргүүлсэн “социалист блок” цаашид өргөжин тэлж байсанд Их Британи ихэд зовниж байсан бөгөөд энэ байдлыг зогсоохын тулд MI6 албандаа тусгай төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх үүрэг өгч байсан аж. Төлөвлөгөөг тухайн үед байлдааны тагнуулын албыг удирдаж байсан Стюарт Мензис гардан боловсруулжээ.

Стюарт Мензис

Төлөвлөгөөнд, хоолны тасалбар, баримт бичиг, мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр хуурамчаар үйлдэж зөвлөлтийн иргэдийн дунд тараах, айлган сүрдүүлэх замаар ёс бус хэрэг үйлдүүлэх, төмөр зам, галт тэргийг дэлбэлж устгах зэрэг "ажил" багтсан байжээ. Стюарт Мензис өндөр албан тушаалтны амь насанд халдах аргаас татгалзаж, үүний оронд удирдагчдыг янз бүрийн аргаар хутган үймүүлж хагаралдуулах нь илүү үр дүнтэй гэж үзсэн байна. Тухайлбал тэднийг хулгайлж, ард түмний дунд“Хөрөнгөтөн орон руу зугтсан” гэсэн сэтгэгдэл төрүүлэх нь ЗХУ-ын эсрэг том суртал ухуулга болох учиртай байжээ. Их Британи ЗХУ-тай холбоотон болж, Гитлерийн Германыг ялсан, гэвч араас нь ийм ажил хийхээр завдаж байсан нь хачин. 

Төлөвлөгөөнд, хоолны тасалбар, баримт бичиг, мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр хуурамчаар үйлдэж зөвлөлтийн иргэдийн дунд тараах, айлган сүрдүүлэх замаар ёс бус хэрэг үйлдүүлэх, төмөр зам, галт тэргийг дэлбэлж устгах зэрэг "ажил" багтсан байжээ. 

Төлөвлөгөө бэлэн болж хэрэгжүүлэх л үлдсэн боловч эцсийн эцэст цаасан дээрээ үлдсэн байна. Уг нь эрх баригчдын зүгээс үүрэг өгч бэлдүүлсэн ч яг баталдаг дээрээ тодорхой саад гарч иржээ. Тэр үед Гадаад хэргийн сайд байсан Эрнст Бевин төлөвлөгөөг дэмжсэнгүй. Тэрээр Стюарт Мензист “Бид удирдахад хэцүү байгаа хүчээ гараасаа алдана. Таны төлөвлөгөө дайны нөхцөлд тийм ч сайн тохирох төлөвлөгөө биш байна” гэсэн үгтэй захидал бичиж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Лондон Социалист блокийн орнуудтай харилцаагаа муутгахыг хүссэнгүй. Тэр ч байтугай,  шинэ дайн нь бүр илүү хүнд болж мэдэх учраас АНУ-д хандан ЗХУ-ын эсрэг хурц алхам хийхгүй байхыг хүртэл хүсчээ.Нэгдсэн улс энэ үед яг Стюарт Мензисийнхтэй төстэй төлөвлөгөө боловсруулж байсан аж. Их Британийг ийм аядуу зөөлөн бодлого барихад хүргэсэн хүн бол хожим ЗХУ-АНУ-ын харилцааг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэсэн, америк дипломат Жорж Кеннан аж.

Эрнст Бевин

Лондоны идэвхитэй ятгалгад автсан Вашингтон эцэстээ ЗХУ руу хорлон сүйтгэгч-цагаач илгээхээ больсон байна. Харин Зүүн Европт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхаар тохиролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Энэ бол англи америк гэсэг улсууд аймшигтай бизнес бүлэглэлүүдийн гарт дээр үеэс байсийн байна доо ард түмэг нь хөөрхий тэмцдэг л юм шиг байгаам монголд хичнээн сайхан байлаа гэтэл африкийн жишгээр баахан хуучин хувцас үнэгүй хямд оруулаад үндэсний бүх үйлдвэрүүдийг зогсоогоод заруулаад тэгэнгүүтээ баахан зээл хөтөлбөр оруулаад буцаагаад бүгдийг нь өөрсдөө аваад тэгээд гадаадад хэдэн бэлтгээд хуульд нь өөрчлөлт оруулаад баялгийг нь цөлмөдөг гэнээ одоо африкууд тэмцээ эхэлж байна гээд мэдээгээр гарсийншдээ тв9 англи америк улс гэхээсээ илүү тэдний төр засгийг атгасан олон зууг жил ноёлсон баян бизнёс бүлэглэлүүд хийдэг юм шиг байгаам одоо 2008 онд 5 трилион хямралын хөөс америкт хагараад дэлхийн эдийн засгийг сүйрүүлсэн гэсэн одоо 10 трилионы хөөс хуралдаад америкийн эдийн засагт сүйрэл авчирна гэж эдийн засагчид хэлээд байгаа гэнээ ямар нэгэн юмыг цөлмөхгүй л бол балрана гээд байх шиг манайхаас холуур өнгөрөөсэй дээр нь нэмэхэд нөгөө сүйрүүлсэн улсдаа кэмбрижийн сургалтыг нэвтрүүлдэг гэсийншдээ тэр нь англиас колони оронд зориулж гаргасан гэж дуулсан баахан соёлтой юм шиг мөртлөө мэдлэггүй

    0 0 Хариу бичих
  2. mongonii niigemiin tusgal uitgartai

    0 0 Хариу бичих
  3. Коммунизмын ялгадас гэдгээ мэдэх уу та нар? ЗХУ г газартай тэгшлэх естой байсан.

    0 2 Хариу бичих
    • Жинхэнэ солиорсон нөхөр байна даа чи..

      0 0
  4. Etsiin etsest zuulun ni hatuugaa diilnee gej

    0 0 Хариу бичих
  5. ha ha ha

    1 0 Хариу бичих
  6. Сталины сүү шиг цагаан сэтгэл рүү хмм

    0 0 Хариу бичих