"РОМЕО ЖУЛЬЕТТА" сонгодог жүжиг тоглогдоно

Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулснаар “Ромео Жульетта” сонгодог жүжгийг энэ сарын 22-нд тавих гэж байна. 
 
Хагас мянганы тэртээд бичигдэж, зуу зууны туршид хүн төрөлхтний хайр дурлалын билэг тэмдэг болон мөнхөрсөн, дэлхий даяар дуурсагдан үнэлэгддэг хайрын сонгодог алдарт бүтээл болох У.Шекспирийн “Ромео Жульетта”  жүжгийг УДЭТ-ын хамт олон 2015 онд бүтээн туурвиж 85 дахь үзвэрийн жилээрээ нээн шинэ зуунд шинэ өнгө төрх, утга агуулгаар баяжуулж, хүргэж байсан.

Хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон, жаргалыг дахин тунгаах сэтгэлийг сэргээж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх уг жүжгийн гол  дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаа аж.

Тухайлбал,  Ромеогийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд залуу жүжигчин Г.Номуун, Меркуцио-д жүжигчин СТА Э.Тодгэрэл, Тибальтад жүжигчин Г.Алтангэрэл, Бенволиод жүжигчин Б.Золжаргал, Өрлөг эхэд Гавъяат жүжигчин Ж.Оюундарь, Капулеттид СТА жүжигчин Г.Эрдэнэбилэг, Монтеккид СТА жүжигчин Г.Амгаланбаатар, Лоренцо ламд СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглоно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Дөлгөөн тоглохгүймүү жүжигчид сонирхолгүй санагдлаа.

    0 0 Хариу бичих
  2. not interesting

    0 0 Хариу бичих