Татварын буцаан олголт ирэх долоо хоногоос иргэдийн дансанд орно

Орон сууц худалдан авалт болон сургалтын төлбөрт татварын буцаан олголт олгодог.

Энэ жил нийтдээ 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна. Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлжээ.  Төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажил хийгдсэн бөгөөд татварын буцаан олголтын мөнгө ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орох аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Dornogovi aimag tatbariin butsaan olgoltiig Ali set olgoson baina . Jishee avch ajlaach

    0 0 Хариу бичих