Шведүүд Ибрахимовичийг шигшээдээ багтаасангүй

Шведийн хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Янне Андерссон довтлогч Ибрахимовичийг шигшээдээ буцаж ирнэ гэсэн цуу яриаг үгүйсгэлээ. Тэрээр “Sportskeeda”-д өгсөн ярилцлагадаа “Францад болсон Европын аварга шалгаруулах тэмцээний дараа Златан болон өөр хэд, хэдэн тоглогч шигшээ багтаа дахиж тоглохгүй гэдгээ хэлсэн. Би тэдний шийдвэрийг хүндэтгэж байна. Хэвлэлд юу гэж бичсэн, Златан өөрөө юу гэж хэлсэн гэх мэт мэдээлэлд би ач холбогдол өгөхгүй. Түүнтэй уулзахад тэр “Үгүй” гэж хэлсэн. Тиймээс шигшээ багт түүний орон зай байхгүй. “Үгүй” гэж хэлсэн бусад тоглогчдын хувьд ч адилхан” хэмээн өгүүлсэн байна. .

Уг нь Златан Ибрахимович энэ сарын 15-нд өгсөн ярилцлагадаа шигшээ багтайгаа хамт ДАШТ оролцох боломж өндөр байгаа гэж хэлж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Салаавч егч ээ, vгvй л бол vгvй шдээ угаасаа, дасгалжуулагч сайн байна! Шведуудад амжилт хvcчие

    0 0 Хариу бичих