Улаанбаатарт бага зэрэг хур тундас орно

Өнөөдөр баруун аймгийн нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Харин төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 8-13 хэмийн дулаан байна. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод бага зэрэг хур тундас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, 9-11 хэмийн дулаан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)