"Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог хэрэгцээ шаардлага-өнөөгийн байдал" сэдэвт өдөрлөг боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын санаачилгаар “Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог хэрэгцээ шаардлага-өнөөгийн байдал” сэдэвт нээлттэй өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн 186-р цэцэрлэг дээр зохион байгууллаа. Энэхүү нээлттэй өдөрлөгт Сургуулийн өмнөх боловсролын газар, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтэс, тусгай хэрэгцээт боловсрол олгож буй цэцэрлэгүүд, үндэсний олон нийтийн мэдээллийн төлөөлөл 90 гаруй хүн оролцсон юм. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын зөвлөх Г.Мөнхбат өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ тусгай хэрэгцээт боловсролын салбарт салбар яам онцгойлон анхаарч буйг онцлоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийцүүлэн тусгай хэрэгцээт боловсролын байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах, сургалтын арга зүйг шинэчилж багш нарыг чадавхижуулсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цаашид ердийн цэцэрлэг, сургуульд хамрагдах түвшинд хүртэл тусгай хэрэгцээт боловсролын сургалтын чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байгааг хэлсэн юм.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалаар энэ онд МУБИС дээр тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулагдаж, тусгай хэрэгцээт дээд боловсролтой багш бэлтгэх анхны алхам тавигдсаныг дуулгаад энэ нь тусгай хэрэгцээт цэцэрлэгээс ердийн цэцэрлэг, сургуульд хамрагдах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс ердийн хүүхэд болох таатай суурь болно гэдэгт итгэж буйгаа мөн онцолсон юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. [email protected] Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

    0 0 Хариу бичих