Хойд Солонгос цөмийн туршилтаасаа татгалзлаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн хөтөлбөрөө зогсоож, нутгийн хойд этгээдэд орших цөмийн туршилтын талбайгаа хаахаар болжээ. Зэвсгээ нэгэнт бүтээж дууссан учраас цаашдаа зайлшгүй шаардлага гарахгүй л бол туршилт явуулах шаардлагагүй гэж Ким Жон Ун хэлсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.

БНСУ-ын “Рёнхап” агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун олон улсын нөхцөл байдлыг огцом өөрчилсөн дээрх мэдэгдлээ эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны өчигдрийн хурал дээр хийсэн гэнэ. Тэрээр хэрвээ улсад нь заналхийлэхгүй л бол цөмийн зэвсгийг хэзээ ч, хэнд ч хэрэглэхгүй гэж цохон тэмдэглэсэн байна.

Түүний энэхүү шийдвэр дэлхий нийтэд тун гэнэтийн зүйл боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ мэдээллийг хүлээж аваад Твиттер хуудсандаа “Хойд Солонгос цөмийн туршилтуудаа зогсоохоор болов. Хойд Солонгос болон дэлхийн бусад улсын хувьд тун ч сайхан мэдээ боллоо. Том дэвшил. Уулзалтаа тэсэн ядан хүлээж байна” хэмээн “жиргэжээ”.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Трамп татгалзуулаагүй улам дэврээж бсан. Ким Хятадад айлчлаад л санаагаа огцом өөрчилжээ.

    1 1 Хариу бичих