Байгаль нуурыг Монгол бохирдуулж, Хятад ашиглаж байна гэв

Монгол Улс Сэлэнгэ мөрөн, Эгийн гол дээр усан цахилгаан станц, усан сан байгуулахаар болсноос хойш ОХУ-ын байгаль хамгаалах чиглэлийн эрдэмтэд Байгаль нуурын ус сүүлийн жилүүдэд онцгой бохирдож байгаа талаар тодорхой давтамжтайгаар мэдээлэл цацах болсон.

Энэ удаа тэрхүү мөчлөг нь таарав бололтой, өчигдөр, уржигдар байгаль нууртай холбоотой мэдээлэл хойд хөршийн хэвлэлүүдээр олонтаа гарчээ.

Тэдний нэг нь болох http://newsforbreakfast.ru цахим хуудсанд гарсан мэдээлэлд Байгаль нуурт байдаг, экосистемд чухал үүрэгтэй оросоор губка гэж нэрлэдэг эгэл биет ихээр устаж байгаа нь нуурын усанд ихээр орж бохирдуулах болсон фосфаттай холбоотой гэж бичжээ. Академич Михайл Грачев гэгчийн дүгнэснээр Байкальск, Северобайкальск хот, Листвянка суурингийн орчимд байдал илүү эмзэг байгаа гэнэ.

Хэрвээ тэдний хэлсэн бүнэн бол Байгаль нуур бохирдсон баймаар. Гэтэл нуурын усыг шууд савлан БНХАУ руу экспортолж байгаа нь хачин. Мөн энэхүү мэдээлэлд бичсэнээр, удахгүй Байгаль нуураас БНХАУ-ын Ганьсу муж руу хоолой татах гэж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Листвянка тосгонд бохирын систем байхгүй шууд нуур руу цэвэрлэлгүй урсгадаг олон газар байдагыг өнгөрсөн жил очиж хараад гутсан. Тэгээд усан ЦСтанцуудаа хэвийн ажиллуулахын тулд Монгол Улсыг хааж байгаа нь дэндүү шударга бус байна. Хэдий болтол 3 настай хүүхэд шиг дээрэлхүүлэх юм бэ? Аймхай хүн бусдыгаа алдаг бол эрх бологчид аймхайгаасаа болж бүхэл бүтэн улсаа доройтуулж байгаа юм биш үү??

    0 0 Хариу бичих
  2. Орос хятад руу байгаль нуураас ус татаж зарах учираас, монголчууд сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц барьж болохгүй

    0 0 Хариу бичих
  3. YU L BOL MUNHNAR EEJEE

    0 0 Хариу бичих
  4. Северобайкальск хот, монголоос урсгал ирдэг талдаа бий болчихоо юу? мэдрэл, архиа болиосой билээ

    1 0 Хариу бичих
  5. ОВОО СТАНДАРТАЙ, ЗАНГАРАГТАЙ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БАЙСАН ЮМСАН. ЭНД ТЭНДЭХИЙН ШАР МЭДЭЭ ТҮҮЖ БИЧДЭГ Л БОЛЖ ДЭЭ...

    1 2 Хариу бичих
    • Алны чинь шар мэдээ архичин оросын бөөлжис минь

      0 0
  6. hyataduud hovh sorno doo

    0 0 Хариу бичих
  7. хөршүүдтэйгээ дандаа хэрэлдэж байдаг авгай байдаг даа

    3 0 Хариу бичих
    • Орос авгай нар уу?

      2 0
  8. Орос архичид андуураад байна гэж хэл.

    1 1 Хариу бичих
  9. Лалрын оросууд архиндаа живээд үхэж дууссан цагт л агаар цэвэрших юм бн

    3 1 Хариу бичих
  10. Selenge egiin goloo baigal nuur luu ursgahaa l bolichih l doo. Ali2 taldaa amarshdee

    6 0 Хариу бичих