“Барселона” Испанийн цомд 30 дахиа түрүүллээ

Урд шөнө Испанийн хөлбөмбөгийн цомын тэмцээний шигшээ тоглолт Севилья-Барселона багийн хооронд болж, Каталоны баг 5:0-ээр бутниргэснээр тус тэмцээнд 30 дахь удаагаа түрүүллээ. Тэд ийнхүү дээд амжилтаа улам ахиулсан бөгөөд тэдний ард 23 түрүүтэй Мадридын “Атлетико” бичигддэг юм.

Лионель Месси энэ тоглолтод нэг гоол оруулснаар 2017-2018 оны улиралд оруулсан гоолын тоогоо 40 хүргэлээ. Тэрээр есөн жил дараалан үзүүлсэн гайхамшигтай амжилт гаргажээ.  

2009/10: 47 гоол
2010/11: 53 гоол
2011/12: 73 гоол
2012/13: 60 гоол
2013/14: 41 гоол
2014/15: 58 гоол
2015/16: 41 гоол
2016/17: 54 гоол
2017/18: 40 гоол 

Севилья – Барселона 0:5 (0:3, 0:2)

Гоол: 0:1 – 14 Суарес, 0:2 – 31 Месси, 0:3 – 40 Суарес, 0:4 – 52 Иньеста, 0:5 – 69, пенальти Коутиньо.

Севилья – Сория, Лангле, Меркадо, Эскудеро, Навас, Нзонзи, Банега, Васкес (Нолито, 86), Сарабия (Лайюн, 82), Корреа(Сандро Рамирес, 46), Муриэль.Барселона – Силлессен, Умтити, Пике, Альба, Коутиньо (Дембеле, 82), Серджи Роберто, Ракитич, Бускетс (Паулиньо, 76), Иньеста (Денис Суарес, 88), Месси, Суарес.

Шар хуудас:

Меркадо (34), Эскудеро (38), Иньеста (67), Бускетс (74), Васкес (74).


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)