“Зенит”-ийн хамгаалагч булангийн цохилтоос гоол оруулав

ОХУ-ын хөлбөмбөгийн Премьер лигийн 27 дугаар тойрогт учраа таарсан “Зенит” /Санкт Петербург/, ”Арсенал” /Тула/ багийн тоглолтын үеэр Санкт Петербургийн багийн тоглогч Леандро Паредес булангийн цохилтоос гоол оруулжээ. Хөлбөмбөгт ховорхон тохиолддог энэ үйл явдлыг багийн хөгжөөн дэмжигчид дүрс бичлэгээр баталгаажуулан багийнхаа албан ёсны Твиттер хуудсанд байршуулсан байна.

Тоглолт 3:3 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мундаг гэхээсээ илуу оросын хелбембегийн тувшинг харуулсан гоол байна

    0 0 Хариу бичих