ТОЙМ-ын шинэ дугаар: ЯМАА САМНАХ ЦАГААР...

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл шинэ дугаар (№365)-таа “Ямаа самнах цагаар...” сэдвийг онцолжээ. Ноолуурын зах зээл, малчдын амьдралд нөлөөлж буй байдлыг онцолсон энэ дугаарынгол нийтлэлд Увс аймгийн Наранбулаг сумын малчин С.Гомбо, Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин М.Тунгалаг нарын малчдын хаваржилтыг сурвалжилсан байна. 

Мөн энэ дугаараас тоймч Х.Батсайханы  “Ноолуурын зах зээлийн чиг хандлага”, нийтлэлч С.Батзаяагийн “Аюул дагуулсан хөрсний бохирдол”, тоймч Д.Жавхлангийн “Монгол бөхийн орон биш” зэрэг нийтлэл, тоймуудыг уншаарай.

Мөн өнгөрсөн долоо хоногт Монголд болон дэлхий дахинд өрнөсөн халуун үйл явдлын пресс фото тоймоос гадна “Ахуй”, “Тэд”, “Бид” зэрэг уламжлалт булангуудаас эрүүл мэндийн зөвлөгөө, “Боловсрол медиа экспо”-гийн хүрээнд бэлтгэсэн сонирхолтой мэдээлэл “Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ямаа самнах сургаар манай урлагынхан бүгд хөдөө явсан. Хотод орлоггүй болсон

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ