Цаначид “Максимаха-2018” тэмцээнээс зургаан медальтай ирлээ

ОХУ-ын Байгаль нууранд “Максимаха-2018” цанын олон улсын тэмцээн болж, Монголын баг тамирчид зургаан медаль хүртлээ. Тэмцээний өсвөрийн спринт төрөлд Б.Өсөхбаяр алтан медаль хүртэж, ОХУ-ын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлэв. Мөн эмэгтэйчүүдийн 30 км-ын зайд Э.Ариунтунгалаг алт, Э.Ариунзул мөнгө, А.Энхтуул хүрэл медаль хүртсэн байна. Харин 10 км-ын зайд болсон тэмцээнд А.Билгүүн алт, 20 км-т Д.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. Энэ тэмцээнд ОХУ, Монгол, Герман, Тайландын баг тамирчид өрсөлдсөн бөгөөд манай улсаас тус тэмцээнд долоон дасгалжуулагч, 31 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)