Э.Макрон Сирийн асуудлаар В.Путинтай зөвлөлджээ

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ны ерөнхийлөгч Владимир Путинтэй өчигдөр утсаар ярьжээ. Тэрээр  Франц улс Сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийн тулд ОХУ зэрэг орнуудтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Францын ерөнхийлөгчийн ордны албаны мэдээнд дурдсанаар Э.Макрон В.Путинтэй утсаар ярихдаа, Францын тал Сирийн асуудлаар  холбогдох улс орнуудтай яриа хэлэлцээ хийж, улс төрийн тогтвортой үйл явцыг эхлүүлэн, хүмүүнлэгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

Ирэх тавдугаар сард, Э.Макрон ОХУ-д айлчлах юм. Энэ үеэр хоёр улсын харилцан сонирхож буй хоёр талын болон олон улсын асуудлуудаар санал солилцоно гэж хоёр орны удирдагчид тохиролцсон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)