ОХУ АНУ-д хоригийн хариу арга хэмжээ авна

АНУ тэргүүтэй улсууд ОХУ-д нэмэлт хориг тавихаар санал нэгдсэн билээ. Тэгвэл ОХУ энэ үйлдлийнх нь хариу болгож хэд, хэдэн арга хэмжээ авахаар болжээ. Яг ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй ч ямар ч байсан нэг юм хийх хэрэгтэй гэдэгт Думын гишүүд санал нэгтэй байгаа гэнэ.

Лента.ру цахим хуудсанд мэдээлснээр, Думын гишүүд эхний ээлжинд ОХУ-д хориг тавьсан АНУ болон бусад улсын компаниудад захиргааны хариуцлага хүлээлгэх боломжийг судлахаар болжээ. Хэрвээ энэ санаа амьдрал дээр хэрэгжвэл ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын компаниуд хариуцлага хүлээх юм байна.

Эрх баригч НэгдмэлОрос  намын гишүүн Андрей Исаев энэ талаар “Хүн байсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх сэн. Даанч аж ахуйн нэгжийг тэгж болохгүй учраас маш өндөр хэмжээний торгууль ногпдуулах замаар хариуцлага хүлээгэнэ” гэж мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Orosuudiin horig ni uursudud ni uilchileh bh da.

    0 0 Хариу бичих
  2. Тэнэг иванууд аргаа барж дээ

    1 0 Хариу бичих