Зарим Элчин сайдын асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаан 08.00 цагаас эхэлжээ. Энэ удаагийн хуралдаанаараа 12 асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Тухайлбал, согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл, төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигт өгөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас "Гадаадад суугаа зарим Элчин сайдын асуудлыг хэлэлцэнэ" хэмээн мэдээллээ. Засгийн газар цаашдаа тогтмол 08.00 цагаас хуралдаж байхаар болжээ. Одоогийн байдлаар эхний хэдэн асуудлаа хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд А.Сүхбат гишүүний санаачлан боловсруулсан Туул голыг тусгай хамгаалалтанд авах тогтоолын төслийг дэмжээд байгаа юм байна.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.  

Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигт өгөх Засгийн газрын санал

Г.ЗАНДАНШАТАР

2.  

Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбатын санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Ц.НЯМДОРЖ

3.  

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулгын төсөл

Ц.НЯМДОРЖ

4.  

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Ц.НЯМДОРЖ

5.  

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл

Ц.НЯМДОРЖ

6.  

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Ч. ХҮРЭЛБААТАР

7.  

Ажиллах хүч мэргэжилтэн авах тухай

С.ЧИНЗОРИГ

8.  

Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн эрх, үүргийг шилжүүлэх тухай

Д.СУМЪЯАБАЗАР

9.  

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай

Д.СУМЪЯАБАЗАР

10.  

Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Б.БАТЗОРИГ

11.  

Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай

Ц.ДАВААСҮРЭН

12.  

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

                                        Танилцуулах асуудал

 

13.  

Газрын тосны үйлдвэрийн явцын талаар*

Д.СУМЪЯАБАЗАР

14.  

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.САРАНГЭРЭЛ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)