“Яг түүн шиг-3” шоу нэвтрүүлэг эхэллээ

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болж яг одоо эхэллээ. Тус шоуны оролцогчдыг зарласан билээ.

“Яг түүн шиг 2018” шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцож байна.

“Яг түүн шиг” шоу нь Испани Улсад “Your Face Sound Familiar” хэмээх нэртэйгээр анх зохион байгуулагдаж байсан. Уг шоу нь дэлхийн 80 гаруй оронд албан ёсоор зохиогдож байгаа телевизийн томоохон шоуны нэг юм.

Шинэхэн найман оролцогч оддыг хэрхэн дуурайж өрсөлдөхийг харах л үлдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Энэ чинь одоо ямар шоу юм.Монгоо аваад л болоо.тийм болхоор ахиж битгий хий.

    0 0 Хариу бичих
  2. Энэ чинь одоо ямар шоу юм бэ.ялагч нь монгоо аваад л болдог ямар шоу юм.Тийм болхоор ахиж битгий хий

    0 0 Хариу бичих
  3. Bi bol titipin

    0 0 Хариу бичих
    • Bi bol Hornton

      0 0
  4. Шүүгч ганхуу бас шүүгч эмэгтэй нар буруу шүүж байгаа учир огцорсон нь дээр байхаа. Жүжигчин байна уу дуучин бна уу хамаагүй шүү дээ. Шоуны утга учир бол яг түүн шиг байх биз дээ.

    0 1 Хариу бичих
  5. Эмэгтэйчүүд нь ямар үзэсгэлэнтэй юм бэ, бүгдэд нь амжилт хүсье. Үзүүлээд өгөөрэй!

    0 0 Хариу бичих
  6. эмэгтэйчүүд нь ямар үзэсгэлэнтэй юм бэ. бүгдэд нь амжилт хүсье. үзүүлээд өгөөрэй!

    1 0 Хариу бичих