Яг түүн шиг-3: Загвар өмсөгч Ж.Энэрэлийн эршүүд хоолой

“Яг түүн шиг-3” шоуны шинэ улирлын салхийг “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнд хагалсан. Харин түүний араас загвар өмсөгч бүсгүй Ж.Энэрэл баззераас оноосон амаргүй даалгавартайгаа үзэгчидтэй уулзлаа. Тэрээр энэ удаад “Лемонс” хамтлагийн дуучин Одноог үзэгчидтэй уулзууллаа.

Шүүгч Оюунбилэг: Яг л Одноо харагдаж байна. Дуулалтын хувьд жаахан орж гараад байлаа.

Шүүгч Б.Амархүү: Дуучин хүнтэй бол дуучин хүн. Харин загвар өмсөгч хүн ингэж дуулж байгаад баяр хүргэе.

Шүүгч Г.Ганхүү: Монголын рок попоос хамгийн дотно байдаг хүн бол Одноо. Одноогийн хэнэггүй байдлыг яг дурайж байна. Чи дүр судлал дээр гайхалтай ажиллажээ. Дуулалт загвар өмсөгч хүн гэхэд тун боломжийн байлаа.

Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа хувийн дугаарыг 155115-д илгээж хайртай оролцогчоо дэмжээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)