Б.Нацагдорж “Яг түүн шиг-3” шоуны анхны дугаарын ялагч боллоо

Амралтын өдөр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирал өнөөдөр нээлтээ хийн эхэллээ.Найман оролцогч маань өөрсдийн авьяасыг гайхуулан монголын болон дэлхийн оддыг дэргэд авчирлаа. Найман үзүүлбэрийн дараа шүүгчид болон оролцогчдын саналаар шинэ улирлын анхны дугаарын ялагчаар ая зохиогч Б.Нацагдорж тодорлоо. Тэрээр анхны дугаарт алдарт дуучин Beyonce-ыг үзэгчидтэй уулзуулан тайзыг эзэгнэн эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээсэн юм.

Ялагч Б.Нацагдорж гурван сая төгрөгийн эзэн болж тайзнаа гардан авлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. алсаан алсан. ямар аймаар мундаг юм бэ

    0 0 Хариу бичих