LIVE: “Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаар эхэллээ

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаар эхэллээ.

Загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар “Яг түүн шиг-3” шоунд өрсөлдөж байгаа билээ.

Шоуны үндсэн шүүгчээр “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү, дуучин Х.Оюунбилэг, дуучин Б.Амархүү нар ажиллаж байна.

Анхны дугаарын ялагч ая зохиогч Ц.Нацагдорж энэ удаад ялагчийн байр сууриа хадгалж чадах эсэхийг хамтдаа харах л үлдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)