“Яг түүн шиг-3” Г.Сүндэрмаа: Баззерын тэнгэр намайг дэндүү ниргэлээ гэж бодсон

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа энэ дугаарт Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад гуайн дүрд хувиран "Намрын шөнө", "Хавар ирлээ шүү хүүхнүүд ээ" дуугаар мэндчиллээ.

Дуучин Г.Сүндэрээ өөрийнхөө үзүүлбэрийн тухай "Би эхлээд баззерын тэнгэр намайг дэндүү ниргэлээ гэж бодсон. Дүр хувиргалтын дараа бага зэрэг тайвшран түүний хоолойн темберыг нь гаргаж хичээлээ. Мэдэхгүй ээ" хэмээв. 

Түүний үзүүлбэрийн тухай,

Шүүгч Б.Амархүү: Имй гоё хувиргалтын хийсэн ОХУ-ын нүүр хувиргагч нар маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хоолойгоо бага зэрэг эрэгтэйлэг болгосон бол илүү болох байлаа.

Шүүгч Г.Ганхүү: Сүндэрээ чи мөн үү. Яг түүн шигийн утга учир энэ. Эмэгтэй хүний хоолой сонсогдоод байна Амархүү хэллээ. Зангад гуай өөрөө эмэгтэй хоолойгоор дуулдаг. Зөв судалж зөв зүйлээ барьж авчээ. Баяр хүргэе.

Шүүгч Х.Оюунбилэг: Дүр хувиргалт бол яг байлаа. Зангад гуай тайзан дээр маш ихэмсэг дээд өнгө авахдаа өлмий дээрээ босдог. Тэр бүхнийг гаргасанд баяр хүргэе. 

Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа түүний 8 гээн хувийн дугаарыг 155115-д илгээж дэмжээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Зангад гуай гэж харагдахааргүй дэндүү турхан болж

    0 0 Хариу бичих
  2. Nuur huvirgalt budalt sain boljee Harin uuruu muuhan duullaa

    0 0 Хариу бичих