“Яг түүн шиг-3” Хувирах шаардлагагүй Жон Леннон

“A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнд хоёр дахь дугаарын баззер азтай байлаа. Учир нь энэ удаад түүний хайртай дуучдын нэг алдарт "Битлз" хамтлагийн дуучин John Lennon таарсан.  Тэрээр тайзнаа үлгэрийн мэт хайрын ертөнцөөр аялуулан "Imagine" дууг уянгалуулсан юм. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд тэрээр бараг л хувирах шаардлагагүй яг л Жон Леннон байлаа.

Шүүгч Яг л тэр 1971 онд орчинд нь очсон юм шиг санагдлаа. Чи маш сайн судалж, бүхнийг 100 хувь харууллаа.

Шүүгч Б.Амархүү: Өмнөх дугаар дээр баззер дараад Жон Леннон таарахыг хараад баярлаж байсан. Хайртай хамтлаг дуучнаа дуурайх сайхан байсан болов уу. Жон Леннонтой уулзуулсанд баярлалаа.

Шүүгч Х.Оюунбилэг:  Хүүш ээ, та хоёр надад ярих боломж олгоорой. Тэртээх 1980 оныг авчирсанд баярлалаа. Сая Леннон гэргийнхээ хамт энд байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлж чадсанд баяр хүргэе. 

Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа 5 гэсэн түүний хувийн дугаарыг 155115-д илгээж дэмжээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Үнэхээр гайхалтай, гоё амьд тоглолт боллоо. Яг түүн шигээс ч илүү гоё мэдрэмж, дурсамж өгч чадлаа. Та хоёр. Ёоко Оно нь маш үзэсгэлэнтэй охин байна. Баяр хүргье.

    0 0 Хариу бичих