“Coal Mongolia-2018” чуулга уулзалт "-ын бүртгэл явагдаж байна

 “Coal Mongolia-2018” чуулга уулзалт  “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор 2018 оны 9-р сарын 4-5 өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд болно. Найм дахь удаагаа зохион байгуулагдах чуулган оролцогчдоо бүртгэж байна.

Энэ жилийн хувьд Тавантолгойн төсөл хөдөлж эхэлж байгаа тул нэн сонирхолтой болно гэж шинжээчид хэлж байна. Учир нь Өнөөдөр УИХ-аас Эрдэнэс Тавантолгойн 30%-г гадаад, дотоодын биржид IPO хийж, мөнгө босгохоор болсон.

 Монголын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортлож эхэлсэн нь энэ жилийн хувьд салбарын онцлог үйл явдлуудын нэг болж байна. Шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж эхэллээ. Салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарч байна. Иймд энэ удаагийн чуулганаар технологийн дэвшлийг  онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн  бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаагаараа онцлогтой.

Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Гложекс Консалтинг” ХХК, хамтран зохион байгуулагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт Матмалын газрын нүүрс судалгааны хэлтэс, Монгол нүүрс Ассоциац болон Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны томоохон компани Fenwei Energy Information Services Co.,Ltd (Fenwei) буюу www.sxcoal.com ажиллаж байгаа юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)