А.Загоевын гэмтэл эдгэрчээ

ОХУ-ын шигшээ багийн гол тоглогчдын нэг Алан Загоев Саудын Арабтай хийсэн тоглолтын үеэр гэмтэл авч талбайг орхисон билээ. Гэмтлээсээ болж тэрээр дараагийн гурван тоглолтыг өнжсөн юм. Тэгвэл түүний гэмтэл эдгэрч, талбайд гарахад бэлэн болжээ.

“Мөрөө гэмтээсэн байсан нь сэдэрсэн юм. Өнөөдөр бэлтгэл хийлээ. Тоглоход бэлэн” гэж хөлбөмбөгч өөрөө хэлсэн талаар sovsport.ru мэдээллээ.

Тэрээр эргэж ирсэн нь маргааш Хорваттай тоглох шигшээ багийн хувьд сайн мэдээ юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)