Тереза Мэй “Брексит”-ий асуудлаар сайд нартайгаа тохиролцоонд хүрлээ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Брексит” буюу Европын холбооноос гарах үйл явцад худалдаа, гаалийн асуудлыг шийдэх талаар танхимынхаа сайд нартай нэгдсэн ойлголцолд хүрч чаджээ.

“Асуудлуудыг нарийвчлан авч хэлэлцсэний үр дүнд цаашид Европын холбоотой хийх хэлэлцээрт баримтлах бодлого, байр сууриа нэгтгэлээ” гэж Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Зарим хэвлэлд мэдээлснээр, Лондоны хотын дарга асан, Т.Мэйн танхимд Гадаад хэргийн сайдаар ажиллаж буй Борис Жонсон энэ асуудлаар эсрэг байр суурь илэрхийлэхэд Т.Мэй түүнийг огцруулна хэмээн сүрдүүлсэн бололтой.

Ямартай ч “Брексит”-ийн асуудлаар Их Британи ийнхүү дотооддоо нэгдсэн ойлголцолд хүрлээ.

Их Британи Европын холбооноос өрх тусгаарлах хуулийн хугацаа 2019 оны гуравдугаар сарын 19-нд дуусах ёстой юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)