Швед-Англи: Шүгэл дуугарахаас өмнө мэдвэл зохих зүйлс

ДАШТ-ий шөвгийн наймын шатны Швед-Английн багийн тоглолт удахгүй эхлэх гэж байна. Юуны түрүүнд хоёр багийн гарааны бүрэлдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна. Хоёр багийн гарааны тоглогчдын нэр саяхан олон нийтэд зарлагджээ.

Швед: Ольсен, Линделёф, Гранквист, Аугустинсон, Крафт, Ларссон, Экдаль, Классон, Форсберг, Берг, Тойвонен.

Англи: Пикфорд, Уолкер, Стоунс, Магир, Триппьер, Янг, Лингард, Хендерсон, Алли, Стерлинг, Кейн.

Хоёр баг Европ тивд багтдагийн хувьд өмнө нь хоорондоо олон удаа учраа таарч тоглож байсан туршлагатай эртний өрсөлдөгчид.

Хоёр багийн анхны уулзалт 1923 онд Стокгольмд болоход англичууд 4:2-оор хожиж байжээ. Үүнээс хойш хоорондоо 22 удаа таарч тоглоход бүхэлдээ эн тэнцүү үзүүлэлт гаргаж байсан байх юм. Англи долоо, Швед долоо хожиж, есөн удаа тэнцжээ. Хамгийн сүүлд 2012 онд Стокгольмд тоглоход талбайн эзэд 4:2-оор хожсон аж.

Хэн юу хэлэв?

Гарет Саутгейт /Английн шигшээ багийн дасгалжуулагч/

“Би өөрөө шведүүдийн эсрэг тоглож байгаагүй. Гэхдээ тоглолтын хэв маягаараа үргэлж бусдаас ялгаатай байсныг мэднэ. Тэднийг хожиход хэцүү, их хүч зарцуулах шаардлагатай гэдгийг ойлгож байна“   

Янне Андерссон /Шведийн шигшээ багийн дасгалжуулагч/

“Бид довтолж, хамгаалж, бас талбайн бүх хэсэгт англичуудын хөдөлгөөнийг зогсоох ёстой. Ингэж чадвал амжилт аяндаа ирнэ гэж бодож байна”


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)