ОХУ Хорватад хожигдож, ДАШТ-ийг орхилоо

ДАШТ-ий шөвгийн наймын тоглолт өнгөрсөн шөнө Хорват-ОХУ-ын багийн тоглолтооор өндөрлөлөө. Шөвгийн дөрвийн сүүлийн багийг тодруулах энэ тоглолт үндсэн цагт 1:1-ээр, нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, торгуулийн цохилтоор ялагчаа тодруулахад аз Хорватын талд гийсэн юм. ОХУ-аас Ф.Смолов, М.Фернандес нар алдаж, багаа хожигдуулав.  

Тус тоглолтыг үзэхээр очсон хорватын ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович тоглолтын дараа Хорватын шигшээгийн хувцас солих өрөөнд очиж баяр хүргэжээ.

Харин ОХУ-ын Ф.Смолов торгуулийн цохилт алдсан талаараа “Майкл Жорданы “Шийдвэрлэх мөчид мянган удаа торгуулийн шидэлтээ алдаж байсан гэсэн үг толгойд эргэлдээд байсан” хэмээн ярьсан байна. Тоггуулийн цохилт алдсан М.Фернандес  тоглолтын дараа хувцас солих өрөөнд багийнхнаасаа уучлалт гуйжээ. 

Оросууд хэдий хожигдсон ч ДАШТ-ий хамгийн өндөр амжилтаа нутгийнхаа тэмцээнд гаргасан юм. 

ДАШТ 2018

1/4 шигшээ

ОХУ – Хорват 2:2 (1:1, 0:0, 0:1, 1:0), по пенальти - 3:4

«Олимпийский стадион Фишт»

Голы:

1:0 – 31 Черышев, 1:1 – 39 Крамарич, 1:2 – 100 Вида, 2:2 – 115 Фернандес.

ОХУ – Акинфеев, Кутепов, Кудряшов, Фернандес, Игнашевич, Кузяев, Зобнин, Головин (Дзагоев, 102), Самедов (Ерохин, 54), Черышев (Смолов, 67), Дзюба (Газинский, 79).

Хорват – Субашич, Ловрен, Стринич (Пиварич, 74), Врсалько (Чорлука, 97), Вида, Перишич (Брозович, 63), Ракитич, Модрич, Ребич, Крамарич(Ковачич, 88), Манджукич.

Цуврал пенальти

1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 3:3, 3:4.

Шар хуудас:

Ловрен (35), Стринич (38), Вида (102), Газинский (109), Пиварич (114).

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Smolov muu huchgui oshigloson ter oruulsan bol oros 4-t uldeh blaa Fernandesiin huvid ter uurgee bieluulsen

    0 0 Хариу бичих