Ж.Энэрэл халуухан реппер залууд хувирав

"Яг түүн шиг-3" шоуны финалын дугаарын салхийг хагалан загвар өмсөгч Ж.Энэрэл тайзнаа халуухан реппер залууд хувиран гал гаргасан үзүүлбэрээ дэлгэлээ. Тэрээр энэ дугаарт реппер Kendrick Lamar болон тайзнаас "Би өнөөдөр хэдэн зуу биш хэдэн сая хүний өмнө тоглосон юм шиг санагдаж байна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Түүний үзүүлбэрийн тухай 

Шүүгч Г.Ганхүү: Ямар гоё бакь харагдаж байна аа. Дүрдээ сайн хувирчээ. Энэрэл харагдахгүй байна. Түүний хэллэг дээр жаахан ажилласан бол маш сайн байх байлаа.

Шүүгч Х.Оюунбилэг:Миний хувьд чи эрэгтэй дүр дээр маш сайн ажилладаг боллоо гэж харж байна. Дүрээ сайн судалсан  байна. Илүү сайн ажиллаж туршлагажсан байна.

Шүүгч Б.Амархүү: Баяр хүргэе. 10 дугаар шат хүртлээ хөдөлмөрлөсөнд тань баяр хүргэе. Амжжилт хүсье.

Түүний үзүүлбэр таалагдсан бол зургаан үзүүлбэр дууссаны дараа 6 гэсэн дугаарыг 155515 дугаарт илгээн саналаа өгч дэмжээрэй. 

Энэ дугаарт оролцогч нарын өмнөх дугаарт цуглуулсан оноог тэглэн зөвхөн өнөөдрийн шүүгч, оролцогч, үзэгчдийн мессэж саналын нийлбэр оноогоор шилдэг оролцогчийг шалгаруулах учраас үзэгч таны мессэж санал дэмжиж байгаа оролцогчийг тань ялалтад хүргэнэ гэдгийг мартаж болохгүй шүү. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)