О.Тэмүүлэн өөрийгөө дахин тэс өөр өнцгөөс харууллаа

"Яг түүн шиг-3" шоуны оролцогч Ц.Тэмүүлэн энэ дугаарт Гавьяат жүжигчин О.Сосорбарамын дүрд хувиран "Үлэмжийн чанар" дуугаар мэндчиллээ.  Дуучин Ц.Тэмүүлэн "Шоу өндөрлөж байна. Бүгдэд нь амжилт хүсье. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа" хэмээв. 

Түүний үзүүлбэрийн тухай 

Шүүгч Амархүү: Тэмүүлэнгийн хувьд сайн хувирч задарч байгаа. Түүний дууны тембр арай өөр сонсогдлоо. Том амжилт хүсье.

Шүүгч Х.Оюунбилэг: 10 дугаарын турш чиний хувирсан дүрүүдийг сая бодож суулаа. Энэ 10 дугаарын турш чи хайрцагт оролгүй дандаа задарч шинэ дүр үзүүлж байсанд баяр хүргэе.

Шүүгч Г.Ганхүү: Тэмүүлэн бид хоёр бол рокерууд. Түүнийг энэ дугаарт өөрийн сонголтоор Сосорбарам ахын дүрд хувирч байгаа гэхэд гайхсан. Харин чамайг дуулж эхлэхэд маш зөв сонголт хийжээ гэж харлаа. Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ. Өөрийгөө задалж өөр өнцгөөс харуулж чадлаа.

Түүний үзүүлбэр таалагдсан бол зургаан үзүүлбэр дууссаны дараа 5 гэсэн дугаарыг 155515 дугаарт илгээн саналаа өгч дэмжээрэй. 

Энэ дугаарт оролцогч нарын өмнөх дугаарт цуглуулсан оноог тэглэн зөвхөн өнөөдрийн шүүгч, оролцогч, үзэгчдийн мессэж саналын нийлбэр оноогоор шилдэг оролцогчийг шалгаруулах учраас үзэгч таны мессэж санал дэмжиж байгаа оролцогчийг тань ялалтад хүргэнэ гэдгийг мартаж болохгүй шүү. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Uneheer mundag, shildeg ni baisan. Songolt ni ch mash mundag, zuv.

    0 0 Хариу бичих