Whitney Houston амьд

"Яг түүн шиг" шоуны өнөөдрийн шийдвэрлэх дугаарт өнгөрсөн есөн дугаарын турш гал алдаагүй цоглог оролцогч Б.Нацагдорж уянгын дууны хатан хаан Whitney Houston болон дэлхий дахинд өөрийгөө од болсноо тунхагласан "Бие хамгаалагч" киноны дууг толилууллаа. Тэрээр Whitney Houston амьд  гэдгийг гэрчлэх шиг л түүний дүрийг бүтээлээ. "Яг түүн шиг шоу эхлэхэд миний сэтгэл яадаг бол доо гэж бодож байсан. Өнөөдөр зурагтынхаа өмнө суугаад намайг дэмждэг ийм олон хүн байгааг хараад баярлаж байсан. Энэ сайхан шоунд оролцсондоо баяртай байна" гэлээ.

Түүний үзүүлбэрийн тухай 

Шүүгч Б.Амархүү: Яг түүн шиг шоуны гол утга учир энэ юм даа. Хьюстон гарч ирээд бидэндтэй мэндчилж байгаа юм шиг л санагдлаа. Гайхамшигтай. Хэлэх үг алга. Гоё мэдрэмж авлаа. Яг л түүн шиг байлаа. Наки чи шүү. 

Шүүгч Х.Оюунбилэг: Аа яа, яа яа. Наки 100 хувь чамд багадна. Чи төгс байлаа. Хэр баргийн эмэгтэй дуучин зориглодоггүй дууг чи төгс дууллаа.

Шүүгч Г.Ганхүү: Би энэ насандаа дэлхийн оддыг амьдаар нь үзсэн. Хьюстоныг яг амьдаар нь үзэх гэж байтал үхчихсэн. Харин өнөөдөр би түүнийг энэ тайзнаас амьдаар нь үзлээ. Өөр юу хэлэх вэ дээ. 

Түүний үзүүлбэр таалагдсан бол зургаан үзүүлбэр дууссаны дараа 7 гэсэн дугаарыг 155515 дугаарт илгээн саналаа өгч дэмжээрэй. 

Энэ дугаарт оролцогч нарын өмнөх дугаарт цуглуулсан оноог тэглэн зөвхөн өнөөдрийн шүүгч, оролцогч, үзэгчдийн мессэж саналын нийлбэр оноогоор шилдэг оролцогчийг шалгаруулах учраас үзэгч таны мессэж санал дэмжиж байгаа оролцогчийг тань ялалтад хүргэнэ гэдгийг мартаж болохгүй шүү. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)