Мөнхийн хайрыг магтан дуулагч үзэсгэлэнт бүсгүй

"Яг түүн шиг-3" шоуны сүүлийн шатад дуучин Г.Сүндэрмаа хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайрыг магтан дууллаа. Тэрээр энэ үдэш Jenny Lind болон "Never enough" дууг ханьдаа зориулан дууллаа. 

Түүний үзүүлбэрийн тухай 

Г.Ганхүү: Яг ингэх гээд байж. Чамайг дуулахад нуруугаар хүйт даалаа. Чамд баззер хатуухан таарч тэр бүр олны танил бус эрхмийн дууг дуулдаг. Энэ удаад ч өөрийн сонголтоо ингэж хийсэн ч гайхалтай байж чадлаа.

Шүүгч Х.Оюунбилэг: Манай оролцогчид авьяас нь ундарсан хүмүүс юм. Чи энэ дууг зовохгүй, ядахгүй аваад хаялаа.

Шүүгч Б.Амархүү: Өөрийн тань хүссэн зүйл биеллээ. Гоё бүсгүй, гоё дууллаа. Хэлэх ч үг алга. 

Түүний үзүүлбэр таалагдсан бол зургаан үзүүлбэр дууссаны дараа 8 гэсэн дугаарыг 155515 дугаарт илгээн саналаа өгч дэмжээрэй. 

Энэ дугаарт оролцогч нарын өмнөх дугаарт цуглуулсан оноог тэглэн зөвхөн өнөөдрийн шүүгч, оролцогч, үзэгчдийн мессэж саналын нийлбэр оноогоор шилдэг оролцогчийг шалгаруулах учраас үзэгч таны мессэж санал дэмжиж байгаа оролцогчийг тань ялалтад хүргэнэ гэдгийг мартаж болохгүй шүү. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)