"Их долоо"-д юу болоод байна вэ

Канадад өнгөрсөн сарын эхээр болсон “Их долоо”-гийн бүлгийн уулзалтын үеэр бусад зургаан улсын удирдагчид Д.Трампын эсрэг нэгдэж, АНУ- ын Ерөнхийлөгч уурандаа Германы Канцлер Ангела Меркель рүү чихэр чулуудсан билээ. 

АНУ-ын улс төр судлаач Иэн Брэммэрийн бичсэнээр, уг үйл явдал болохоос өмнө бүлгийн гишүүн зургаан орны удирдагчид нийлээд Д.Трампыг уулзалтын эцсийн үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурахыг шаардаж байжээ. Шаардлагад автсан Д.Трамп тухайн үедээ байдалд орж, улмаар гарын үсгээ зурсан гэнэ. Харин дараа нь А.Меркелийн зүг явж очоод хүрэмнийхээ халааснаас хоёр ширхэг “Starburst” чихэр гарган ирж ширээн дээр нь шидээд “За Ангела, одоо “Надад юу ч өгч байгаагүй” гэж битгий хэлээрэй” гэж хэлсэн аж. Ингээд уулзалтыг хугацаанаасаа өмнө орхин гарч, нутаг буцаж явахдаа үр дүнгийн баримт бичигт зурсан гарын үсэг нь хүчингүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарласныг бид мэднэ. Тэгвэл энэ хэргийн улбаа нь юугаар илрэх вэ. АНУ-Германы харилцаа хэрхэх бол гэдэгт шинжээчдийн өгч байгаа хариултууд сөрөг, өнгөрсөн хугацаанд хоёр улсаас гаргасан хариу үйлдлүүд нь АНУ-аас зөвхөн Германыг төдийгүй Европыг зааглахад чиглэгдэж байна. Иэн Брэммерийн хэлснээр бол, Д.Трамп А.Меркель рүү зөвхөн чихэр биш, илүү ноцтой зүйл шиджээ. Тухайн үед А.Меркель ямар хариу үйлдэл үзүүлснийг И.Брэммэр тодорхой хэлээгүй ч хувийн харилцаа нь төгсгөл болж буй нь ойлгомжтой байсан гэнэ. Германчууд одоо Д.Трампыг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрээс дур мэдэн гарсан гэж буруутгаж байна. 

Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас “АНУ бидний хамгийн ойрын хамтрагч хэвээр үлдэнэ, гэхдээ хоёр улсын харилцаанд дуугүй өнгөрч болохгүй үе ирээд байна” гэснийг дипломат хүний хэлсэн үг гэж ойлговол зохино. Тэрээр АНУ-ыг “Өөрсдийгөө бусдаас хэтэрхий дээгүүрт тавьж байна” хэмээн буруутгаад АНУ-тай харилцаа муудсан энэ үеийг ашиглан Европын Аюулгүйн зөвлөл байгуулахыг Европын холбооны гишүүн улсуудад хандан уриалсан юм. Улс төр судлаач, АНУ-аар мэргэшсэн Михаил Синельников-Оришакийн үзэж байгаагаар энэ бол Германы хувьд АНУ- ын хамаарлаас гарах гэсэн эхний алхам аж. Гэхдээ хийгдэх гэж байгаа биш, аль хэдийнэ хийгдчихсэн гэжээ.

“АНУ-Германы харилцаанд хүндрэлтэй асуудал маш олон бий, энэ байдал дэлхийн хоёрдугаар дайны дараачаас л бий болж эхэлсэн. Гэвч энэ талаар чанга дуугарах нь улс төрийн хувьд зөв биш байлаа. Бусдаас хараат, түшмэг улсын зовлонг германчууд ч амссан. Ийм жишээ маш олон бий. АНУ Германы нутагт хорт хаягдлаа байршуулахтай холбоотой дуулианыг энд дурдаж болно. Мэдээж, бүх зүйл цаашид ийм янзаараа үргэлжлээд байж таарахгүй, германчууд асуудлыг өөр нүдээр харах цаг ирэх нь ойлгомжтой байсан. Тэр цаг нь одоо ирсэн хэрэг ч биш, аль хэдийнэ ирсэн”

хэмээн Михаил Синельников-Оришак бичсэн байна. Энэ үнэний хувьтай. АНУ гаалийн татвар авах улсуудынхаа жагсаалтад Европын холбоог оруулсан нь байдал аль хэдийнэ тодорхой болчихсон байсныг харуулдаг. Жилийн өмнө болсон “Их долоо”- гийн бүлгийн уулзалт дээр А.Меркель “Бидний бусдаас бүрэн хамраалтай байсан цаг хугацаа дууслаа. Европууд хувь заяагаа өөрсдийн гарт атгах цаг болсон” гэж мэдэгдсэн билээ. Шинжээчид энэ үгийг геополитикийн утгаар хүлээж авсан бөгөөд Герман АНУ-аас хамааралгүй болох үйл явцыг эхлүүлж байна хэмээн тайлбарласан. Энэ нь ч зөв байв. Европ тив XXI зууны дэлхийн улс төрд ямар байр суурь эзлэх ёстой вэ гэдгийг А.Меркель тэр үед шийдэж байжээ. Д.Трамп сонгуулийн кампанийнхаа үеэр зэвсэг үйлдвэрлэгч олигархиудад орлогыг нь тогтвортой байлгана гэж ил тодоор амлалт өгсөн. Энэ амлалтдаа хүрэх ёстой. Гэтэл тэр УАЦЭ-ээр аюулгүй байдлыг нь хангуулсны төлөө Европын орнуудаас жилд 330 тэрбум евро төлөхийг шаардаж, тэгсэн мөртлөө УАЦЭ-ийн дүрмийн тавдугаар заалтыг батлахгүй чимээгүй суугаад байсан. Энэхүү тавдугаар заалтад Эвслийн гишүүн аль “АНУ-Германы харилцаанд хүндрэлтэй асуудал маш олон бий, энэ байдал дэлхийн хоёрдугаар дайны дараачаас л бий болж эхэлсэн. Гэвч энэ талаар чанга дуугарах нь улс төрийн хувьд зөв биш байлаа. Бусдаас хараат, түшмэг улсын зовлонг германчууд ч амссан. Ийм жишээ маш олон бий. АНУ Германы нутагт хорт хаягдлаа байршуулахтай холбоотой дуулианыг энд дурдаж болно. Мэдээж, бүх зүйл цаашид ийм янзаараа үргэлжлээд байж таарахгүй, германчууд асуудлыг өөр нүдээр харах цаг ирэх нь ойлгомжтой байсан. Тэр цаг нь одоо ирсэн хэрэг ч биш, аль хэдийнэ ирсэн” нэг улс руу гаднаас довтолсон тохиолдолд шууд хамгаалах тухай заасан байдаг аж. Алдарт “Foreign Policy” сэтгүүлийн нийтлэлч Д.Трампын энэ эс үйлдлийн талаар бичсэн нийтлэлдээ

“Тавдугаар заалтын тухайд Д.Трампын гаргаж буй энэхүү “чимээгүй суулт” нь үнэн хэрэгтээ УАЦЭ рүү хийж байгаа дайралт юм. Д.Трамп аюулгүй байдлыг нь хангасныхаа төлөө гэдэг нэрээр 330 тэрбум евро шаардаж байгаа. Тэгсэн атлаа аюулгүй байлгана, хамгаална гэсэн баталгаа өгөхгүй байна. 1990-ээд онд худалдаачин, бизнесмэнүүдээс татвар авч, хариуд нь аюулгүй байдлыг хангадаг хэсэг бүлэг байдаг байсан. Тэднийг бид “дээрэмчид”, “дарамтлагчид” гэж нэрлэдэг. Гэтэл Д.Трампын Европ дахь түншүүддээ тавьж байгаа санал нь тэднээс ч дор, доромжлол гэж хэлэхэд болохоор зүйл юм” 

 хэмээн бичжээ. “Их долоо”-гийн бүлгийн ноднингийн уулзалт дээр А.Меркелийн хэлсэн үгийг зарим хэвлэлд “330 тэрбумын үнэтэй салалт” гэж нэрлэсэн нь ийм учиртай байж. А.Меркелийг дагах улс Европын холбоонд өчнөөн бий. Яагаад гэвэл баталгаагүй аюулгүй байдлын төлөө АНУ-д 330 тэрбумыг өгснөөс өөр зүйл хийсэн нь дээр гэж хэн ч бодно. Тиймээс асуудал одоо шийдэгдсэн. Европын холбоо одоо нэгдсэн армитай болох ажилдаа аль хэдийнэ орсон байх учиртай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)