Агуйд гацсан хүүхдүүдээс дөрвийг нь гаргажээ


Тайландын хойд хэсгийн Тхам Луанг агуйд өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд өсвөрийн хөлбөмбөгийн багийн тоглогч 11-15 насны 12 хүүхэд 25 настай дасгалжуулагчийн хамтаар агуйд орж, тухайн үед болсон үерийн улмаас гарах боломжгүй болж гацсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэднийг сураггүй болсон хэмээн эрэн хайх ажиллагааг хийж байсан бөгөөд агуйд гацсанаас найм хоногийн дараа аврах албаныхан олсон юм. Тэгвэл тэднийг аврахын тулд сарын хугацаа ч шаардагдаж магадгүй талаар аврах ажиллагааг гардан явуулж буй армийн удирдлагууд мэдэгдээд байсан.

Тэгвэл өчигдөр Тайланд улсын эрх баригчид Тхам Луанг агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаагааг эхлүүлсэн байна. Аврах ажиллагаа амжилттай болж 12 хүүхдээс эхний дөрвөн хүүхэд эсэн мэнд агуйгаас гаргажээ. Аврагдсан даруйд тэднийг түргэн тусламжийн машинаар ойролцоох бааз дээр байрлаж буй эмч нарт үзүүлж нисдэг тэргээр Чианг Рай хотын эмнэлэгт хүргэжээ. Аврагдсан дөрвөн хүүхэд эмчийн хяналтад байна.

Аврах ажиллагааг өнөөдөр үргэлжлүүлэн явуулах аж. Агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаанд 50 гадаадын шумбагч болон 40 тайландын шумбагчид гар бие оролцсон байна. Дараагийн аврах ажиллагаа Тайландын цагаар өглөөний 08.00 цагаас эхлүүлэхээр товложээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)