Европын холбоо Орост тавьсан хоригоо сунгалаа

Европын холбоо ОХУ-д тавьсан хоригоо зургаан сараар сунгажээ. Шийдвэр долдугаар сарын 9-нөөс буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Европын зөвлөл энэ сарын 5-ны өдөр “ОХУ-ын эдийн засагийн тодорхой хэсгүүдэд чиглэгдсэн” хориг тавих тухай шийдвэрийг сунгасан юм. Ингэснээр хориг 2019 оны нэгдүгээр сарын 31 хүртэл мөрдөгдөхөөр болжээ.

Европын холбоо үүнээс гадна Украиныг тойрсон асуудалтай холбогдуулан ОХУ-ын бизнес, төрийн өндөр албаны 150 албан тушаалтан, 38 байгууллагад тавьсан тавьсан хоригийг сунгах шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр гаргасан юм.      


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Европын холбоо Орост Хориг тавилаа гээд юу Хожих вэ дээ Харин ч Өөрсдөө маш том Хохирол амсаж байгаа ш дээ Харин ч Оросууд Өөрсдийнхөө дотоод Нөөц бололцоог ашиглаж сурж улам Хүчирхэгчиж байна ш дээ

    0 0 Хариу бичих