Илон Маск агуйд гацсан хүүхдүүдийг аврахаар мини шумбагч илгээжээ

Өмнөд Африк гаралтай тэрбумтан, зохион бүтээгч Илон Маск агуйд гацсан хүүхдүүдийг аврахаар мини шумбагч онгоцыг Тайланд руу авч очжээ. Тэрээр шумбагчийнхаа найдвартай байдлыг үерт автсан агуйнуудын нэгэнд өөрийн биеэр туршиж, шалгасан гэнэ.

И.Маск “Мини шумбагч ажиллахад бэлэн. Энэ шумбагч нь пуужингийн нэг хэсэг бөгөөд Тайландыг агуйд гацсан хүүхдүүдийн хөлбөмбөгийн багийн нэрийг хүндэтгэн “Ойн зэрлэг гахай” гэж нэрлэгдсэн. Хэрвээ ирээдүйд дахин хэрэг болуузай гэж үзвэл шумбагчийг энд үлдээнэ. Тайланд үнэхээр үзэсгэлэнтэй юм” хэмээн Твиттер хуудсандаа бичжээ. 

Агуйд гацсан хүмүүсээс өдгөө тав нь л агуйн мухарт үлдсэн бөгөөд найман хүнийг өчигдөр явуулсан аврах ажиллагааны үр дүнд амжилттай гаргаж авсан юм. Цаг агаарын тааламжгүй нөхцлөөс болоод врах ажиллагаа түр зогссон бөгөөд үлдсэн таван хүнийг аврах ажиллага ойрын хугацаанд үргэлжилнэ. Харин И.Маскийг бэлгийг аврах ажиллагаанд ашиглах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)