Ханхүү Луисыг загалмайлах ёслол болжээ

Британийн дараагийн угсаа залгамжлагч Луис ханхүүг загалмайлах ёслол өчигдөр Лондон хотноо байрлах Гэгээн Жеймсийн ордонд болсон тухай гадаадын сайтууд мэдээллээ.

Уг ёслолд хатан хаан ирээгүй бөгөөд Кейт Миддлтоны гэр бүлээс цөөн тооны зочин оролцсон байна. 11 долоо хоногтой бяцхан ханхүү анх удаагаа олны өмнө гэр бүлийнхээ хамтаар гарч буй юм. Тэрбээр уламжлалын дагуу ах 4 настай Жорж, 3 настай эгч Шорлатте нарыг загалмайлахад өмссөн ёслолын хувцсыг өмссөн аж. Энэхүү ёслолын хувцсыг 1841 онд Хатан хаан Викториягийн том охиныг загалмайлах ёслолд зориулан урлаж байсан бөгөөд ийнхүү үе дамжин иржээ.

Ёслолд Ханхүү Харри гэргий Мэганы хамт оролцлоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)