Э.Амартүвшин Арена Ди Веронад “Набукко” дуурьт гоцоллоо

Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италийн хамгийн эртний тайз гэгддэг Арена Ди Веронад Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттод тоглосон цаг саяхан. Жилийн өмнө олон улсад ийнхүү өөрийн уран бүтээлээ толилуулж эхэлсэн тэрээр энэ удаад дахни энэхүү гайхалтай тайзнаа  Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккогийн дүрийг бүтээлээ. Баялаг, чамин хоолой, гайхамшигт өнгөтэй тэрээр агуу дуулаачийн ур чадвар дахин дэлхийн дахинд гайхуулж чадлаа.

Тэрээр энэхүү дуурийнхаа тухай “За энэ жилийн “Arena di Verona”- д тоглож байгаа алдарт "Nabucco" дуурийн маань эхний тоглолт гайхалтай сайхан болж өнгөрлөө.Үнэхээр нүсэр тавил юм.мөнч олон хүний бүрэлдэхүүн,олон сайхан морьд сүйх тэрэг,их буу гээдл нүсэр юм аа” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)