Агуйд үлдсэн сүүлчийн хүүхдүүдийг аврах ажиллагаа эхэллээ

Тайландын аврагчид агуйд гацсан өсвөрийн хөлбөмбөгийн багийн гишүүдээс үлдсэн дөрвөн хүүхдийг дасгалжуулагчийн хамт  гаргах ажиллагааг эхлүүлжээ. Энэ нь гурав дахь удаагийн аврах ажиллагаа бөгөөд өмнөх хоёр оролдлогоор найман хүүхдийг эсэн мэнд гаргаад байсан юм.  

Аврах ажиллагааны багийн дарга Наронгсак Осоттанакорн үлдсэн таван хүнийг ээлжилж биш, нэгэн зэрэг гаргах төлөвлөгөө боловсруулсан хэмээн мэдэгджээ.  

Өмнө нь гаргасан найман хүүхдээс халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтүүлэн оношлуулахаар болсон. Аз болоход хүүхдүүд ямар ч халдвар аваагүй болох нь одоо тодорхой болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)