Б.Баттөрийн халиун азарга түмний эхэд хурдаллаа

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 199 азарга шандасаа сорьсноос Төв аймгийн Угтаалцайдам сумын Баянжаргалын Баттөрийн халиун азарга түрүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүрэн азарга хурдалсан байна.

Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, тод манлай уяач Д.Баянбатын наран хонгор , Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Н.Атарбаярын зээрд, Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат Х.Доржпүрэвийн хүрэн азарга тус тус айрагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)